Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
“Севол” онгоцын ахмадыг шүүж эхэллээ

“Севол” онгоцын ахмадыг шүүж эхэллээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
БНСУ-ын Чежү арал руу дөрөвдүгээр сарын 16-нд аялж байсан “Sewol” усан онгоц живж, олон зуун сурагч, энгийн иргэд амиа алдсан харамсалтай хэрэгт гарсан. Тухайн үед усан онгоцонд байсан 476 хүнээс 172 нь аварч чадсан юм. Ослынүед аврах ажиллагааны зааварчилгааг буруу өгсөн, хөлгөө түрүүлж орхисон гэх шалтгаанаар ахмад И Жун-сук болон багийн өөр гурван гишүүнийг хүн амины хэрэгт буруутгаж буй юм. Харин хөлөг онгоцны ослоос эсэн мэнд аврагдсан багийн бусад 11 гишүүнийг ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан хэрэгт буруутгаж байгаа юм. Тухайн үед хөлөг онгоцны ослоос эсэнд мэнд аврагдсан хөлгийн ахмад И Жун-сук болон багийн бусад 15 гишүүн зорчигчдыг бүхээгнээсээ гарахгүй байхыг анхааруулсан хэрнээ өөрсдөө хөлгөө орхин явсан билээ. Тэгвэл “Севол” хөлөг онгоцны ахмад И Жун-сукийг шүүх хурал өнөөдөр буюу 10 сарын 8-нд эхэлжээ. Уг онгоцны осолтой холбогдох хэрэгтнүүдийн шүүх хурал ирэх арваннэгдүгээр сард эцэслэн шийдвэрлэгдэх аж. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card