МУГЖ Д.Оюунтүлхүүр шинэ клипнийхээ нээлтийг хийнэ
МУГЖ Д.Оюунтүлхүүр шинэ уран бүтээлүүдээ өлгийдөн авахад бэлэн болжээ. Тэрбээр энэ сарын 9-нд буюу маргааш 12:00 цагаас “Баянгол” гурван шинэ клипнийхээ нээлтийг хийх гэж байгаа аж.
Дуучин бүсгүйн “Энэрэл хайр”, “Нүдээ аниад бодоорой”, “Зүрхэнд туссан гэгээ” зэрэг уран бүтээлээ дүрсжүүлэн нэгэн зэрэг сонсогч түмэндээ хүргэхээр болсон гэнэ. Түүнчлэн ирэх сард монголчууддаа уран бүтээлийн тоглолтоо хийхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: new.mn