Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Англи хэл сурах хамгийн сайн арга бол цээжлэх

Англи хэл сурах хамгийн сайн арга бол цээжлэх

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
“Эрдэнэтийн хөгжил-Бидний зүтгэл”- ТББ-ын тэргүүн Н.Энхтайван “Англи хэл сурах хамгийн оновчтой, зөв арга бол цээжлэх” гэж “Тусгал-1” телевизийн “Долоо хоногийн Онцлох хүн” нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан юм. Эрдэнэтийн гэр хорооллын сургуулийг төгсөж, Баян-Өндөр цогцолбор сургуулийг дүүргэсэн Н.Энхтайван англи, хятад хэлтэй. Эдийн засагч мэргэжижлтэй, гадаад худалдааны эдийн засгийн чиглэлээр чамгүй өндөр боловсрол эзэмшсэн нэгэн. Тэрбээр энэ долоо хоногт “Уурхайчин” соёлын ордны “Арт” галерейд “10000 номын үзэсгэлэн”-гээ гаргасан юм. Түүний 20 жил цуглуулсан англи хэл дээрх номын үзэсгэлэнг хүүхэд, залуус ихээхэн сонирхож байгаа юм. Мөн Н.Энхтайван их, дээд сургуулийн оюутнууд, дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан лекц уншин, гадаад хэлийг хэрхэн сайн суралцах болон номтой нөхөрлөхийн ач тусын талаар ярилцаж байна. “Эрдэнэтийн хөгжил-Бидний зүтгэл” ТББ-ыг байгуулан, хүүхэд залуусын оюуны боловсролд нь хөрөнгө оруулалт хийж яваа Н.Энхтайван “Танд хэрэгтэй 100 англи захидал”, өдөр тутмын ярианы хэллэг бүхий хөзөр зэрэг хэл сурахад туслах ном, бүтээлүүдийг бүтээжээ. Мөн эдийн засгийн сэдэвтэй ном эмхлэн хэвлүүлсэн оюунлаг, бүтээлч нэгэн юм. М.Мөнх
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card