Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
1А хорооллын барилга дээрээс хоёр хүн унаж гэмтжээ

1А хорооллын барилга дээрээс хоёр хүн унаж гэмтжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Барилгын салбарын бүтээн байгуулалт Эрдэнэт хотод ид хүчээ авч бараг л цэцэглэлтийнхээ оргил үедээ хүрч байгаа. Түүний нэг нь Бурхан багшийн сэрэг дүрийн өлмий дор сүндэрлэж байгаа 162 айлын орон сууц, дөрвөн айлын хаус бүхий 1А хороолол юм. Өчигдөр 15:00-16:00 цагийн үед “тансаг зэрэглэлийн ногоон хотхон” нэртэй 1А хорооллын барилга дээр ажиллаж байсан хоёр хятад ажилтан өндрөөс унаж хүнд гэмтжээ. Тэднийг Улаанбаатарын Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү яаралтай тусламжаар хүргэсэн байна. Мужааны ажил хийж байсан хоёр хятад иргэн хамгаалалтын бүс бүслээгүй ажиллаж байгаад ийнхүү өндрөөс унаж гэмтсэн бололтой. Энэхүү тансаг зэрэглэлийн ногоон хотхон болох 1А хорооллын барилгын ажлыг гүйцэтгэж байгаа Австрали, Сингапурын хөрөнгө оруулалттай “ITMG” компанийн зүгээс дээрх хэргийг ихэд нууцалж байгаа аж. Тэр бүү хэл, ослын тухай аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газарт ч мэдэгдэлгүй хав даржээ. Өнөөдрийн байдлаар Эрдэнэтэд байхгүй өндөр үнэтэй нэг метр кв нь 2.4-2.8 сая төгрөгийн өртөгтэй баригдаж байгаа энэ барилгын гүйцэтгэгч компани ажиллагсадынхаа хөдөлмөр, аюулгүй ажиллагааны талаар төдийлөн анхаарал хандуулдаггүй байдлын нэг илэрхийлэл нь өчигдрийн гарсан осол болж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card