Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
АНУ Исламын эсрэг анхны агаарын цохилтоо хийлээ

АНУ Исламын эсрэг анхны агаарын цохилтоо хийлээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
АНУ-ын цэргийн хүчин Исламын улсын эсрэг хийх арга хэмжээний хүрээнд АНУ-ын цэргийн хүчинанхны агаарын цохилтоо хийсэн байна. Өнгөрсөн даваа гарагт Багдад хотын ойролцоо нэг удаа агаараас цохилт өгсөн гэж АНУ-ын Төв Командаас мэдээлжээ. Наймдугаар сард Иракийн хойд хэсэгт хийсэн агаарын цохилт нь босогчдод олзлогдсон язиди иргэд болон тус бүс нутагт ажиллаж байсан АНУ-ын ажилчдыг хамгаалах зорилготой агаарын дайралт байсан. Харин энэ удаагийнх Исламын улсыг устгах үүрэг даалгавар бүхий анхны цэргийн ажиллагаа гэж албаны хүмүүс мэдэгдсэн байна. Өнгөрсөн сард Иракийн хойд хэсэгт нийт 162 удаа агаараас цохилт өгсөн  байна. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card