Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Украинд НАТО-гийн гишүүн орнууд зэвсэг нийлүүлнэ

Украинд НАТО-гийн гишүүн орнууд зэвсэг нийлүүлнэ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
НАТО-гийн гишүүн орнууд зүүн Украин дахь салан тусгаарлагчидтай тэмцэхэд туслах зорилгоор зэр зэвсэг нийлүүлэх болсон байна. Энэ тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Валерий Гелетей мэдэгдсэн байна. Гэвч тэрбээр чухам ямар төрлийн зэвсгийг аль улсаас нийлүүлэхээр болсон тухай тодорхой мэдээлэл өгөөгүй аж. Өмнө нь үүнтэй төстэй мэдээлэл гарч байсан боловч АНУ тэргүүтэй НАТО-гийн таван гишүүн орон үүнийг үгүйсгэж байсан юм. Энэ удаад ч мөн НАТО энэ талаар ам нээхгүй байгаа бөгөөд гишүүн бус оронд зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөгүй байгаа гэжээ. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card