Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Засаг дарга 250 гаруй иргэнийг хүлээн авч уулзжээ

Засаг дарга 250 гаруй иргэнийг хүлээн авч уулзжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр долоо хоног бүрийн пүрэв гарагт иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсдог уламжлалтай. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас өнөөдрийг /03.13/ хүртэл нийт 250 гаруй иргэнтэй уулзалт хийжээ.  
          Тэрээр “Иргэдийн санал хүсэлтийг сонсч газар дээр нь хариулт өгөх, зарим төрийн байгууллагуудад холбох, иргэдэд тулгамдсан аливаа асуудлын арга замыг ярилцаж,  шийдвэрлэх нь төрийн байгууллагын үүрэг. Иймд энэхүү уулзалтыг долоо хоног бүр хийж хэвшихийг зорьж байна” гэв. 
       Түүнчлэн иргэдээс гарч буй санал хүсэлтийн дийлэнх хувийг орон сууц хүссэн хүсэлт эзэлдэг. Иймд үнэ төлбөргүй олгож байгаа орон нутгийн өмчийн орон сууц байхгүй гэдгийг өнөөдрийн уулзалтын үеэр иргэдэд мэдээлэл өглөө.  
        Уулзалтад аймгийн ЗДТГ-ын хэлтэс, түүний харьяа агентлагуудын удирдлагууд оролцож иргэдэд мэдээлэл өгч ажилладаг. Иргэд 70359144 дугаарт холбогдож уулзалтын цаг авах боломжтой. 


Мэдээллийн төв 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card