Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн сургалт боллоо

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн сургалт боллоо

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны газар нь төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагын дарга, нягтлан бодогч, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль” болон түүнтэй холбогдох дүрэм, журмын талаар сургалтыг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Нутгийн удирдлагын ордны А.Амарын танхимд 10:00-12:00, 15:00-17:00 цагийн хооронд 2 удаа тус тус зохион байгуулан ажиллаа.

Сургалтын нээлтэд аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр нь төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагын дарга нарт хандан Төрийн хэмнэлтийн тухай хуульд зааснаар 2025 онд хэрэгжих, төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг 05-р сарын 31-ний дотор бүрэн дуусгах ёстой. Энэ хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусаагүй бол санхүүжилтыг төсвийн хэмнэлтэд тооцохоор хуульд заасан.

Иймд худалдан авах ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулж, хууль журмыг мөрдөж, тендер шалгаруулалтыг хариуцлагатай шуурхай зохион байгуулахыг аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр үүрэг болголоо.

Сургалтад нийт 202 Төрийн байгууллагын дарга, ажилтан, албан хаагч нар хамрагдав.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card