Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
ИХ ЗАЛУУ БАГТ 3200 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА

ИХ ЗАЛУУ БАГТ 3200 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар Их Залуу багт дахин төлөвлөлтөөр орон сууцжуулах, Ерөнхий боловсролын дунд сургууль, цэцэрлэг барих хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан. Их Залуу баг нь Яргуйт, Шанд, Рашаант, Уртын гол багуудын уулзварт байдаг. Тус багийн 40,8 га газарт 6,9 давхар 3200 айлын орон сууц барихаар төлөвлөөд байна. Дээрх төсөл хэрэгжих инженерийн шугам сүлжээ, ус дулаан, цахилгаан, шилэн кабелийн нөхцөл боломжийг бүрдүүлэх юм. Орон сууцны бүсэд 15,2 га, засаг захиргааны байгууллагын бүсэд 0,96 га, сургууль, цэцэрлэгийн бүсэд 5 га, худалдаа үйлчилгээний бүсэд 5,3 га газрыг зориулахаар хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгажээ. Их Залуу багт хийх дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтыг 2042 он хүртэл хийх аж. Энэ ажлын хүрээнд тус багт 1200 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг барихаар төлөлвлөсөн байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card