Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Өнөөдөр ”Цэн тогоруу” кино нээлтээ хийнэ

Өнөөдөр ”Цэн тогоруу” кино нээлтээ хийнэ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Залуусын хайр сэтгэлийг өгүүлсэн “Цэн тогоруу” кино өнөөдөр нээлтээ хийх гэж байна. “Жинжиймаа” киног бүтээсэн уран бүтээлчид буюу найруулагч О.Машбат, жүжигчин Н.Батцэцэг, түүний хүү М.Ивээл нар энэхүү киног бүтээсэн юм. Нийт уран бүтээлчдийн 80 гаруй хувь нь 25 орчим насны залуус. Киноны гол дүрийн Э.Идэрболд, Б.Оюун-Эрдэнэ нарын шинэ, залуу жүжигчидээс гадна МУГЖ Б.Магсаржав, Ардын жүжигчин Д.Мэндбаяр, МУГЖ Н.Нэргүйбаатар, СТА Уухааны Батбаатар гээд дэлгэцийн шилдэг уран бүтээлчид "Цэн тогоруу" киног амилуулжээ. Зохиолыг М.Бишрэл, М.Ивээл нар бичиж, ерөнхий найруулагчаар М.Ивээл, найруулагчаар О.Машбат, ерөнхий продюссероор МУГЖ Н.Батцэцэг нар ажиллажээ. Мөн киноны дууг П.Идэржавхлан амилуулсан байна. Монголчуудын аж байдал, нүүдэлчдийн уламжлалт амьдралын хэв маяг, хөдөө нутгийн байгалийн үзэсгэлэн, хөдөөгийн залууст тохиож буй бэрхшээл, тэдний хайр сэтгэл, амьдралын тухай энэ кинонд өгүүлэх юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card