ДАВАА
2025.06.17
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Т.Атарбаяр: Хамгийн анх зар өгсөн хүний нэр, хаягийг одоо болтол хадгалдаг
Т.Атарбаяр: Хамгийн анх зар өгсөн хүний нэр, хаягийг одоо болтол хадгалдаг
Одоогоос яг 10 жилийн өмнө, бүр тодруулбал 2014 оны есдүгээр сарын 27-ны өдөр эрдэнэтчүүдийн цэнхэр дэлгэцээр нэгэн шинэ телевиз үзэгчидтэйгээ мэндэлж уран бүтээлээ хүргэж байсан тэр цагаас хойш арван намрын навч хагдарчээ. Энэ 10 жилийн хугацаанд орхончууд “Номин” телевиз гэдэг нэртэй хамтдаа амьдарч, ажиллаж ирсэн бол нийслэлчүүд “Эрдэнэтийн Номин” телевиз гэдэг нэрийг тодорхой хэмжээнд мэдэж, мэдэрч иржээ. Арван жилийн ойгоо тун удахгүй тэмдэглэх энэ хамт олны ажил үйлсийн талаар уншигчиддаа хүргэхээр “Номин буюу NB” телевизийн ерөнхий редактор Т.Атарбаяртай уулзлаа. -Эрдэнэтчүүдийн хувьд арилжааны телевиз гэдэг ийм байдаг гэсэн ойлголтыг анх авч байсан бол та бүхний хувьд хэвлэл мэдээлэл гэдэг төр иргэн хоёрыг холбодог гүүр, иргэдийн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж болдог гэдгийг хамгийн анх мэдрүүлсэн. 10 жилийн ойгоо ямар шинэ уран бүтээлээр угтах гэж байна вэ? -Анхны эфирээ 2004 оны 9 сарын 27-нд нээснээс хойш 10 жил тасралтгүй үзэгчидтэйгээ хамт байж ирлээ. Энэ хугацаанд үзэгчиддээ олон шинэ уран бүтээлийг өргөн барьсан. Мөн олон шинэ уран бүтээлийн анхдагч байлаа. Энэ бүхнийг тоочих гэвэл багагүй цаг хугацаа зарцуулах байх. Харин бид 10 жилийнхээ ойг арай өөр хэлбэрээр тэмдэглэх улмаар нийгэмд хандсан, иргэд рүүгээ чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөж байна. Яагаад гэвэл манай телевизийн эфир 10 жилийн турш эрдэнэтчүүдтэйгээ хамт байж ирсэн. Та бүхэн сайн мэднэ, сая бид 10 жилийнхээ ойн хүрээнд нийт эрдэнэтчүүд, Орхон аймгийн иргэддээ зориулан “Ганданшадүвлан” хийдэд “Ганжуур” номыг хуруулсан. Энэ ажил маань анхдагч болж байна гэдгийг хийдийн удирдлагууд онцолж байсан. Мөн манай хамт олон гэр бүлээрээ хамтраад цусаа хандивлах ажлыг тун удахгүй зохион байгуулна. Манайхан чинь 24-үүлээ. Ингээд гэр бүлийнхээ гишүүдийн хамтаар цусаа хандивлах гээд бэлтгэл ажлаа хангаж байгаа. -Та бүхэн мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтарч ажиллах гэж байгаа гэж сонссон. Энэ талаараа тодруулна уу? -Шинэ хүн төрөх тасагт л мэндэлдэг. Телевизийн шинэ уран бүтээл бүхэн цэнхэр дэлгэцээр л эрдэнэтчүүдэд хүрдэг. Тэгээд ч сүүлийн жилүүдэд манай аймаг гэлтгүй улсын хэмжээнд төрөлт нэмэгдэж байгаа. Тун удахгүй монголчууд бид 3 сая дахь иргэнээ өлгийдөн авах тэр хормыг тэсэн ядан хүлээж байгаа энэ үед дээрх ажлыг санаачлан хийх гэж байгаадаа манай хамт олон үнэхээр баяртай байгаа. Саяхан манайхан ярилцаад аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн нэг өрөөг тохижуулахаар бослон. Шинэ хүн мэндэлж байгаа орчинг илүү анхаарах хэрэгтэй. Мөн орон гэргүй нэг иргэнд гэр олгохоор судалгаа хийлээ. Энэ ажил бол буян гэхээсээ илүүтэй нэг ч гэсэн гэр бүлийг аз жаргалтай амьдрах нөхцөл бололцоогоор хангахад чиглэгдсэн. Аймгийн хэмжээнд нэн ядуу, орон гэргүй маш олон айл, өрх байдаг юм билээ. Тэднээс ганц гэр бүлийг сонгож гэр олгохоор ажиллаж байна. -Ойн хүрээнд нийгэмд чиглэсэн олон арга хэмжээг явуулахаар төлөвлөжээ. Танай телевизийн хувьд мэргэжлийн байгууллага дундаа анхдагч төдийгүй олон шинэ уран бүтээлийн анхдагчид гэж би ойлгодог. -Тэгвэл танайхан ирээдүйгээ хэрхэн төсөөлж, төлөвлөж байна вэ? -Энэ 10 жилийн өндөрлөгөөс харвал үнэхээр бид анхдагч байж уран бүтээлээрээ үзэгчиддээ хамгийн ойр, дотны туслагч нь байж ирсэн. Ийм байх, ийм болгох гэж манай телевизийн үе үеийн захирлууд, энд ажиллаж байсан уран бүтээлчид маань үнэхээр сэтгэл зүрх нэгтэй байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд орон нутагтаа танигдах төдийгүй Монголын телевизүүдийн холбооноос шалгаруулдаг “Орон нутгийн шилдэг телевиз” гэдэг эрхэм хүндэт шагнал, “Алтан шонхор”-ын эзнээр 2007, 2012 онд хоёр удаа хүртсэн. Энэ нэр хүндтэй шагнал бидний нэрийн хуудас, ажлын үнэлэмж болж байдаг. Өнгөрөгч долдугаар сарын 31-ээс эхлэн телевизүүд тоон системд шилжсэн. Манай хамт олон энэ ажилд хариуцлагатай хандсанаар одоо бид тоон системд шилжиж эфирийн гаралт, дуу дүрсний хувьд үнэхээр HD болсон. Манайх мэргэжлийн 15 уран бүтээлчтэй. Тэднийхээ мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх тал дээр анхаарч байна. Мэдээллийн хөтөлбөрөө 18.00 цагаас нэг цагийн турш шууд дамжуулдаг. Улаанбаатар хотын томоохон телевиз болох “Ийгл”, МҮОНТ-тэй хамтран ажиллаж орон нутгийн мэдээллийг нийслэлийнхэнд хүргэх бүр цаашлаад “Сансар” кабелийн телевизээр нэвтрүүлгээ цацах гээд олон ажил төлөвлөсөн, эхнээсээ хэрэгжиж эхлээд байна. -Анхны уран бүтээлчдийн талаар асуухгүй өнгөрч боломгүй санагдана. 2004 оны 9 сарын 27-ны өдөр анх эфир нээж байхад ямар ямар уран бүтээлчид байв? -10 жил хэдийгээр богино хугацаа мэт санагдаж байвч уран бүтээлчдийн хувьд тэр дундаа телевизийн хувьд багагүй хугацаа гэж бодож байна. Анх 2004 оны 9 сарын 27-нд эфир нээгдэж байхад Баян-Өндөр сумын Засаг дарга И.Баасанжав, “Номин макс” компанийн захирал Х.Хишигбаатар нар их сургуулийн нэг ангийн андууд Тэд орон нутагт хамтран телевиз байгуулах гээд зориглон эхлүүлсэн. Энэ ажилд нь аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн дарга Мөнхбаяр, Мааяа гээд олон хүн сэтгэл зүрхээрээ дэмжиж тусалсан байдаг. Уран бүтээлчдийн хувьд гэвэл телевизийн сайн сэтгүүлч Эрдэнэцэцэг, аймгийн ИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч Алтанцэцэг гээд шижигнэсэн залуу уран бүтээлчид ажиллаж байсан. -Энэ 10 жилийн хугацаанд тасралтгүй явж ирсэн ямар нэвтрүүлэг байдаг вэ? -“Шөнийн дуудлага” гэдэг нэвтрүүлэг байдаг. Бараг 9 жил гаруй хугацаанд тасралтгүй цацагдаж байна. “Есөн чулуу” гээд тааврын нэвтрүүлэг нэг хэсэгтээ л эрдэнэтийнхэнийг байлдан дагуулсан. -Боловсон хүчний хувьд ямар бодлого барьж ажилладаг вэ? -Боловсон хүчний хувьд бид бусдаас арай өөр бодлого барьж ажилладаг. Өөрөөр хэлбэл телевизийнхээ сайн уран бүтээлчдийн өөр тийшээ явах, шинэ зүйл бүтээхэд нь дэмждэг гэх үү дээ. Сайн уран бүтээлчдийг Эрдэнэтэд төрүүлэх нь чухал. Яагаад гэвэл манайхаас төрсөн уран бүтээлчид эрдэнэтийнхэнд илүүг хийж бүтээгээсэй гэсэн бодлого барьдаг. Манайд ажиллаж байсан сэтгүүлчид одоо телевиз байгуулаад, байгууллага удирдаад явж байна. -Үзэгчдийн дуу хоолойг хүргэхэд багагүй ажил, уран бүтээл хийсэн байдаг? -Тийм шүү. Телевиз байгуулагдсаныхаа дараа иргэдийнхээ дуу хоолойг төр, засагт хүргэх үүднээс “Хоёр хором” гэдэг нэвтрүүлгийг цацах болсон. Бүтэн нэг цагийн турш иргэдийнхээ санал хүсэлтийг сонсч аймаг, орон нутгийн удирдлагуудад хүргэдэг байлаа. Энэ нэвтрүүлэгт иргэд маш их оролцдог, хүсэн хүлээдэг нэвтрүүлэг болсон. Бид ч иргэдийнхээ санал хүсэлтийг зохих хүмүүст нь хүргэх эргэж хариу мэдээлэх тал дээр анхаарч ажиллаж ирсэн. Арилжааны телевиз учраас харилцагчдынхаа төлөө анхаарна. Манай телевиз анх нээгдэхэд хамгийн анх зар өгөх гээд ирж байсан хүний нэр, утас, хаягийг одоо болтол хүндэтгэн хадгалж байдаг шүү. Н.ТӨР
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил