Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
С.Батжаргал: Орхончууд 2022 оны татварын орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн

С.Батжаргал: Орхончууд 2022 оны татварын орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол Нутгийн удирдлагын ордны Амарын танхимд болсон юм. Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Батжаргал татвар төлөгч нартаа мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр,

“Та бүхэндээ Монголын татвар төлөгчдийн өдрийн мэндийг хүргэе. Орхон аймаг 2022 онд улсын төсөвт 145 тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ. 2021, 2022 он бол монголчуудын төдийгүй дэлхий нийтийн хувьд амаргүй цаг үе байлаа. Цар тахал, дайны нөхцөл байдлаар шалтгаалж эдийн засаг амаргүй хүнд байсан. Хэдий тийм боловч Монголын татвар төлөгчид маань хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж татвараа төлж, бүрдүүлж ирсэнийг хэлэхэд таатай байна. 2023 он гарсаар Монголын эдийн засагт нааштай өөрчлөлт гарахын зэрэгцээ аймгийн ИТХ-тайгаа хамтран татвар төлөгчиддөө хандсан, эдийн засгаа сэргээх чиглэлээр тодорхой алхмууд хийж, хэрэгжүүлж байна. Тухайлбал, саяхан бид “Орхон аймагт зочлох жил” форумыг зохион байгууллаа. Энэ бүхэн маань эдийг засгийг дэмжиж, татвар төлөгчдөө тэтгэх чиглэлээр зохион байгуулсан ажил байлаа. Цаашдаа төр, хувийн хэвшил хамдаа тулгарч байгаа асуудлаа шийдвэрлэх, хамтдаа орон нутгийнхаа хөгжлийн төлөө ажиллахад болохгүй зүйл алга гэж харж байна. Та бүхэндээ дахин татвар төлөгчдийн өдрүүдийг тохиолдуулж бусдыгаа манлайлж шилдэг татвар төлөгчөөр шалгарсанд чинь талархал илэрхийлье. Та бүхэндээ ажлын өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна” хэмээсэн юм.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card