Огноо:2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Шинээр байгуулагдсан Уран эгшиг урлагийн төрөлжсөн сургуульд шаардлагатай тоног, төхөөрөмж, эд хогшил худалдаж авах
Тендер шалгаруулалтын дугаар: ОРАОНӨГ/202312079
Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Шинээр байгуулагдсан Уран эгшиг урлагийн төрөлжсөн сургуульд шаардлагатай тоног, төхөөрөмж, эд хогшил худалдаж авах тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:“Тийм”
Багц-1: Компьютер, тоног төхөөрөмж
Багц-2: Тавилга, эд хогшил
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянган/ төгрөгийн хураамжийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Тендерийн баталгаа ирүүлэх эсэх: Тийм
Багц-1: Компьютер, тоног төхөөрөмж -1,200,350 төгрөг
Багц-2: Тавилга, эд хогшил -524,650 төгрөг
Тендерийг 2023 оны 02-р сарын 10-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 02-р сарын 10-ны 09 цаг 10 минутад цахимаар зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газар
Нутгийн удирдлагын ордон 1 давхар 113 тоот өрөө,
Утас:70358570