Үндсэн агуулга руу шилжих
Ням 2026.10.18 Үүлэрхэг Орхон -13° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
“Cu Mo”-гийн шинэ жилийн бэлэг хүүхдүүдэд инээд хөөр бэлэглэв

“Cu Mo”-гийн шинэ жилийн бэлэг хүүхдүүдэд инээд хөөр бэлэглэв

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчин залуусын санаачлагаар байгуулагдсан “Cu Mo” клубын 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Тэртээ 2012 оны арванхоёрдугаар сарын 12-нд үүсэн байгуулагдсан тус клубынхэн 10 жилийн ойн баяраараа Хот тохижуулах газрын олон арван ажилтныг баярлуулсан.

Түүгээр ч үл барам худгаас усаа авч явсан бяцхан хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг тараасан нь тэднийг үнэхээр баярлуулав. Аав ээждээ туслан худгаас усаа авахаар ирсэн хүүхдүүд гэр лүүгээ ууттай бэлгээ тэврээд гүйлдэх нь өвлийн эхэн сарын жиндүү хүйтэн өдрийн жихүүн жаврыг бага ч гэсэн дулаацуулсан “Cu Mo”-гийн залуусын үйл хэргийг утга агуулгатай, үнэ цэнэтэй болгосныг хэлэх хэрэгтэй. Хүүхэд бүхэн инээж байг ээ.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card