Үндсэн агуулга руу шилжих
Ням 2026.10.18 Үүлэрхэг Орхон -13° / -3° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Эрдэнэтийн вагоныг өглөө биш шөнө ирдэг болго. Гэртээ ирээд амармаар байна гэвэл яах бол...

Эрдэнэтийн вагоныг өглөө биш шөнө ирдэг болго. Гэртээ ирээд амармаар байна гэвэл яах бол...

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Монголын төмөр зам тасалбарынхаа үнийг 20-50 хувиар өсгөсөн шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж байна. Өчигдөр галт тэрэгний тасалбар онлайнаар худалдан авах гэсэн, билетийн кассаар үйлчлүүлэх иргэд бухимдалтай өнжсөн. “Билетний үнэ нэмэгдэнэ. Хэдэн төгрөгөөр борлуулах шийдвэр нь албажиж гараагүй” гээд иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн. Төмөр замынхны үнэ нэмж байгаа шийдвэр “хөгийн” гэж хэлж болохоор. Учир нь тэд аравдугаар сарын дундуур Дархан-Уул аймаг, Улаанбаатар хот хоорондох нийтийн тээвэр, таксины үйлчилгээний үнэ тарифын асуудлыг судалсан байна. Дарханаас Улаанбаатар орох такси талдаа 20-25 мянган төгрөг, зарим үед түүнээс дээш байдаг гэнэ. Гэтэл Дархан-Улаанбаатарын хооронд вагоны суудлын тасалбар 6 мянган төгрөг байна. Энэхүү үнийн зөрүүн дээрээс санаа аваад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт Зарим ачаа тээврийн бүлэг болон зорчигч тээврийн үнэ тарифыг индексжүүлэх  талаар ”Зөвшөөрөл хүсэх тухай” албан бичиг шидээд үнэ тариф нэмэх шийдвэрийг гаргачихаж байгаа юм. Эндээс харвал Иргэдийн төлөө гэдэг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ард иргэдийн төлөө биш, үнэ нэмэхийг шийддэг, зөвшөөрдөг байгууллага болж таарах нь. Одоо Эрдэнэтчүүд бид ШӨХТГ-аас “Улаанбаатараас 18.40-д хөдөлж байгаа галт тэрэг өглөө 07.45-д ирж байна. Үүнийг 18.40 цагт хөдлөөд 22.40 цагт Эрдэнэтэд ирүүлдэг болго. Гэртээ ирээд нэг сайхан унтмаар байна” гэж хашхирах л  үлдэж байна уу.

Суудлын галт тэрэгний тасалбарын үнэ, таксины төлбөр хоёрыг харьцуулаад үнэ нэмж чадаж байгаа Монголын төмөр зам, ШӨХТГ хоёр одоо элбэж, элдэвлэж байгаад Улаанбаатараас Эрдэнэтэд ирэхэд нэг хонож байгаа хоцрогдсон тээврийн үйлчилгээг өөрчлөхийг  оролдох болов уу.     

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card