Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Эбола туссан эмч эдгэрч ажилдаа оржээ

Эбола туссан эмч эдгэрч ажилдаа оржээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Өнгөрсөн сарын эхээр Сьерро-Леон улсад Эболагийн халдвар авсан хүмүүсийг эмчилж байсан Британи улсын иргэн, эмч Уиллим Пооле санамсаргүй байдлаар халдвар авсан юм. Тэрбээр 25 хоногийн хугацаанд Канадын эмч нарын гаргаж авсан туршилтын “Замак” хэмээх бэлдмэлийг хэрэглэж, байсан ба одоо бүрэн эдгэрчээ. Пооле энэ сарын 2-нд эмнэлэгээс гарсан бөгөөд Британийн эбола вирустай тэмцэх хэлтэст ажиллаж, халдвар авсан хүмүүст зөвлөгөө өгч эхэлсэн байна. Уиллим Поолегийн биеийн байдал сайн, бүрэн эдгэрсэн ч тэрбээр тусгай зориулалтын хувцастайгаар халдваргүй хүмүүстэй хэсэг хугацаанд харилцахаар болсон хэмээн ДЭМБ-аас мэдээллэсэн байна. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card