Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
ОХУ-ын эсрэг АНУ, Европын холбоо дахин хориг тавина

ОХУ-ын эсрэг АНУ, Европын холбоо дахин хориг тавина

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Цагаан ордноос Украины хямралын хугацаанд ОХУ-ын эсрэг дахин эдийн засгийн хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа тухай өнгөрөгч пүрэв гарагт мэдэгджээ. Европын холбоо ч мөн адил хориг арга хэмжээ авахаар бэлдэж байгаа аж. Ройтерс агентлагийн мэдээлж буйгаар ОХУ-ын эсрэг авах шинэ эдийн засгийн хориг арга хэмжээг АНУ болон Европын холбоо хамтран зохион байгуулахаар зөвлөлдөж байгаа бөгөөд энэ долоо хоногтоо багтан хориглолтын талаар албан ёсны мэдэгдэл хийх гэнэ. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Бен Рөүдс “ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн. Одоо харин ямар секторуудад хориг тавихыг батлах л үлдэж байна. ОХУ зөрчлийг хурцатгасаар байвал бидний зүгээс үзүүлэх дарамт шахалт ч мөн тэр хэмжээтэй байх болно” гэжээ. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card