Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Л.Байздаа 20 жилийн дараа

Л.Байздаа 20 жилийн дараа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Танилцъя охин”, “Чиний зураг” зэрэг уран бүтээлүүдээр нь дуучин Л.Байздааг олон хүн андахгүй сайн мэдэх биз ээ. Үе үеийн залуусын дуулдаг хит дуунуудын эзэн тэрээр тавдугаар сарын 20, 21-ний өдөр Тусгаар тогтнолын ордонд 20 жил урлагтай нөхөрлөсөн ойн баяраа тэмдэглэхээр зэхжээ. Түүний 20 жилийн ойн баярт “Тоник”, “Гурван бүдүүн”, “Fly”,  “Sync” зэрэг хамтлагууд оролцох гэнэ. Орчин үеийн уран бүтээлчдийн хажууд түүний бүтээл өөрийнх нь зохиосон бүтээл байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Л.Байздаагийн хувьд 20 жилийн турш 100 гаруй бүтээл гаргасанаас 80 орчим бүтээлийг нь өөрөө зохиосон байна. Түүний тоглолтын ивээн тэтгэгчээр “Наран” бетон зуурмагийн үйлдвэр, “Гермес Гахиур”, “Булган газар” компани ажиллаж буй.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card