Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Парис хотод дэлбэрэлт болж 6 хүн амиа алджээ

Парис хотод дэлбэрэлт болж 6 хүн амиа алджээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Өнөөдөр өглөө Парис хотоос 10 километрийн зайд орших Росни-соу-Бойс хэмээх орон сууцны бүсэд дэлбэрэлт болж зургаан хүний амь насаа алдсан осол гарчээ. Хохирогчдын дунд 10 настай хүү болон нэг гэр бүлийн 14-18 настай хоёр хүүхэд ээжийнхээ хамт байжээ. Аврах багийнхан амиа алдагсдын цогцосыг барилгын нурангин дороос гаргасан бөгөөд одоогийн байдлаар сураггүй болсон хоёр хүнийг хайх ажил явагдаж байгаа тухай хотын дарга Клод Капиллон мэдэгдсэн байна. Орон нутгийн гал сөнөөгчид дэлбэрэлтийн улмаас 11 хүн бэртсэний дотор 10-13 насны хоёр хүүхэд байгаа гэж мэдээлжээ. Тэдгээр хүмүүсийн дөрвийнх нь биеийн байдал хүнд байгаа бөгөөд шаардлагатай бүхий л эмчилгээг хийж байгаа аж. Эх сурвалж: new.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card