Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Гурван улсын хамтарсан концерт болно

Гурван улсын хамтарсан концерт болно

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ сарын 6-ны өдөр БНСУ-ын Сөүл хотын өндөр зэрэглэлийн тоглолтууд зохион байгуулдаг KBS телевизийн концертын их танхимд Монгол, Орос, Солонгос гурван улсын хамтарсан "Мьюзикал Попс Концерт" болох гэж байна. Тоглолтонд ОХУ-ын Владивосток хотын хөгжмийн поп оркестр, нэрт дуучид, Монгол улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол дуучин М.Бат-Очир болон Солонгосын урлагийн төлөөлөгчид оролцох аж. Энэхүү хамтарсан концерт хуучнаар ЗСБНХУ-д Солонгос үндэстнүүдийг нүүлгэн суурьшуулсны 150 жилийн ой, Солонгосын үндэсний Чусокийн баярт зориулан зохион байгуулагдаж байгаа юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card