Огноо:2021 оны 05-р сарын 06-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр:Орон нутгийн төсвийн болон тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад зөөврийн компьютер худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: ОР-121/2021
Цахим системийн бүртгэлийн дугаар: ОРАОНӨГ/202112121
Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Орон нутгийн төсвийн болон тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад зөөврийн компьютер худалдан авах тухай ЦАХИМ тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авах бөгөөд тус системд урилга дээрх огноогоор нийтлэгдсэн болно.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянган/ төгрөгийн хураамжийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онд тус бүр санал болгож буй үнийн дүнгээс багагүй хэмжээний борлуулалтын орлоготой байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Санхүүгийн тайланг тендерт хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд www.tender.gov.mn цахим системээр дамжуулан Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс тендерт оролцогчын сүүлийн 2 жил буюу 2019, 2020 оны борлуулалтын орлого, болон бусад шаардлагатай мэдээллийг шалгана. Тендерт сүүлийн 2 жилийн аудитын дүгнэлт, хураангуй тайланг ирүүлнэ.
Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онд хийж гүйцэтгэсэн бараа нийлүүлэлтийн өртөг нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх.
Тендерт оролцогч нь 1671,000 төгрөгийн дүнтэй цахим тендерийн баталгааг ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 06-р сарын 07-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 06-р сарын 07-ны 09 цаг 10 минутад цахимаар Орхон аймгийн ЗДТГ-ын Нэг цонхны үйлчилгээ, ОНӨГ-ын Сургалт мэдээллийн танхимд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газар
Нутгийн удирдлагын ордон 1 давхар 113 тоот өрөө
Утас:70358570