Тендер шалгаруулалтын нэр: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хуучин асрын барилгын засвар, хуучин асрын суудлыг WPC хавтангаар өнгөлөх
Тендер шалгаруулалтын дугаар: ОР-52/2021
Огноо:2021-04-23 өдөр
Орхон аймгийн ЗДТГ нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хуучин асрын барилгын засвар, хуучин асрын суудлыг WPC хавтангаар өнгөлөх” ажил хийх тухай ЦАХИМ тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү нээлттэй тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул (www.tender.gov.mn) хаягаар цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.
Тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /Тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын хувьд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын нийлбэрийн дундаж нь төсөвт өртөгийн үнийн дүнгээс багагүй байна.
-
-
- Төсөвт өртөгийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон зээл авах боломжтой байх.
- Сүүлийн 2 жилийн аль нэг жилд төсөвт өртөгийн үнийн дүнгээс багагүй хэмжээний ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байх.
- Шаардагдах тусгай зөвшөөрөл:
-
БХБЯамны БА-8.1, БА-2.1
Тендерийн хамт төсөвт өртөгийн 1%-тай тэнцүү хэмжээний тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 05 сарын 24-ний өдрийн 09:00 цаг-аас өмнө www.tender.gov.mn сайтаар орж өөрийн аж ахуй нэгжийн цахим гарын үсэг, хувийн нууцлалын кодоор нэвтэрч www.tender.gov.mn сайтаар дамжуулан цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 05 сарын 24-ны 09:30 цагт Орон нутгийн өмчийн газрын Сургалт мэдээллийн танхимд нээнэ.
Орхон аймгийн ЗТДГазар, Нутгийн удирдлагын ордон
1 давхар 113 тоот өрөө,
Утас:70358570