Огноо:2021 оны 03 дугаар сарын 11-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Гэр хорооллын айл өрхүүдэд 2 тарифт тоолуур нэвтрүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ОР-140/2021
Цахим системийн бүртгэлийн дугаар: ОРАОНӨГ/202112138
Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Гэр хорооллын айл өрхүүдэд 2 тарифт тоолуур нэвтрүүлэх тухай ЦАХИМ тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авах бөгөөд тус системд урилга дээрх огноогоор нийтлэгдсэн болно.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянган/ төгрөгийн хураамжийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 оны борлуулалтын
орлогын дундаж хэмжээ нь санал болгож буй үнийн
дүнгийн 50 хувиас багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Санхүүгийн тайланг тендерт хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд www.tender.gov.mn цахим системээр дамжуулан Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс тендерт оролцогчын сүүлийн 2 жил буюу 2019, 2020 оны борлуулалтын орлого, болон бусад шаардлагатай мэдээллийг шалгана.
Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй хэмжээний ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагатай байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй.
Тендерт оролцогч нь 1,310,000 төгрөгийн дүнтэй цахим тендерийн баталгааг ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 04-р сарын 12-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 04-р сарын 12-ны 09 цаг 10 минутад цахимаар Орхон аймгийн ЗДТГ-ын Нэг цонхны үйлчилгээ, ОНӨГ-ын Сургалт мэдээллийн танхимд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газар
Нутгийн удирдлагын ордон 1 давхар 113 тоот өрөө
Утас:70358570