Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Нэг.ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Нэг.ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо: 2021-03-02 Тендер шалгаруулалтын нэр: Хотын захирагчийн албанд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах Тендер шалгаруулалтын дугаар: ОР-106/2021 Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Хотын захирагчийн албанд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах   тухай цахим үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Огноо: 2021-03-02

Тендер шалгаруулалтын нэр: Хотын захирагчийн албанд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах

Тендер шалгаруулалтын дугаар: ОР-106/2021

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Хотын захирагчийн албанд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах  тухай цахим үнийн санал ирүүлэхийг урьж байна.

            Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.

   Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

            Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50,000 (тавин мянган) төгрөгийг www.tender.gov.mn-ээр арилжааны банкны е-меркантийн системийг ашиглан төлнө.  

            Үнийн санал нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

            Үнийн саналыг 2021 оны 03-р сарын 11-ны өдрийн 08 цаг 00 минут-аас өмнө www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлнэ. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 mb, нэг файлын хэмжээ 15 mb байна.

            Тендерийн нээлтийг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2021 оны 03-р сарын 11-ны 08 цаг 10 минутад цахимаар Орхон аймгийн ЗДТГ-ын Нэг цонхны үйлчилгээ, ОНӨГ-ын Сургалт мэдээллийн танхимд нээнэ.

   Дотоодын давуу эрх тооцохгүй.

             Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

 

Орхон аймгийн  Орон нутгийн өмчийн газар

Нутгийн удирдлагын ордон 1 давхар 113 тоот өрөө 

Утас:70358570

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card