Огноо: 2021-03-02
Тендер шалгаруулалтын нэр: Аймгийн музейд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: ОР-105/2021
Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Аймгийн музейд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах тухай цахим үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.
Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50,000 (тавин мянган) төгрөгийг www.tender.gov.mn-ээр арилжааны банкны е-меркантийн системийг ашиглан төлнө.
Үнийн санал нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Үнийн саналыг 2021 оны 03-р сарын 11-ны өдрийн 08 цаг 00 минут-аас өмнө www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлнэ. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 mb, нэг файлын хэмжээ 15 mb байна.
Тендерийн нээлтийг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2021 оны 03-р сарын 11-ны 08 цаг 10 минутад цахимаар Орхон аймгийн ЗДТГ-ын Нэг цонхны үйлчилгээ, ОНӨГ-ын Сургалт мэдээллийн танхимд нээнэ.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газар
Нутгийн удирдлагын ордон 1 давхар 113 тоот өрөө
Утас:70358570