Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021 оны 0 2 дугаар сарын 25-ны өдөр Тендер шалгаруулалтын нэр: Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтын ажлуудад хяналт тавих үйлчилгээний микро автомашин /2ш/ худалдан авах Тендер шалгаруулалтын дугаар: ОР-113/2021 Цахим системийн бүртгэлийн дугаар: ОРАОНӨГ/202112114 Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтын ажлуудад хяналт тавих үйлчилгээний микро автомашин /2ш/ …

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Огноо:2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтын ажлуудад хяналт тавих үйлчилгээний микро автомашин /2ш/ худалдан авах

Тендер шалгаруулалтын дугаар: ОР-113/2021

Цахим системийн бүртгэлийн дугаар: ОРАОНӨГ/202112114

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтын ажлуудад хяналт тавих үйлчилгээний микро автомашин /2ш/ худалдан авах тухай ЦАХИМ тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянган/ төгрөгийн хураамжийг цахим систем ашиглан төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Шаардахгүй.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Шаардахгүй.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Шаардахгүй.

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Шаардахгүй.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардахгүй.

            Тендерт оролцогч нь 580,000 төгрөгийн дүнтэй цахим тендерийн баталгааг ирүүлнэ.

            Тендерийг 2021 оны 03-р сарын 29-ны өдрийн 09 цаг 00 минутаас  өмнө www.tender.gov.mn хаягаар цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 03-р сарын 29-ны 09 цаг 10 минутад цахимаар Орхон аймгийн ЗДТГ-ын Нэг цонхны үйлчилгээ, ОНӨГ-ын Сургалт мэдээллийн танхимд нээнэ.

      Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

       Дотоодын давуу эрх тооцохгүй.

       Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Орхон аймгийн  Орон нутгийн өмчийн газар

Нутгийн удирдлагын ордон 1 давхар 113 тоот өрөө 

Утас:70358570

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card