Огноо: 2021.02.25
Тендер шалгаруулалтын нэр: Орон сууцны 3-р хорооллын 19-р байрны 2-р блокийн дээврийн засвар
Тендер шалгаруулалтын дугаар: ОР-64/2021
Орхон аймгийн ЗДТГ нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос "Орон сууцны 3-р хорооллын 19-р байрны 2-р блокийн дээврийн засвар" ажлыг гүйцэтгэх тухай цахим үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа хялбаршуулсан цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 (Тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд нийцүүлэн тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон Харьцуулалтын аргаар гүйцэтгэгчийг сонгоно.
Үнийн саналын баримт бичигт зураг, төсөв, техникийн тодорхойлолт, тавих шаардлагыг хавсаргасан болно.
Энэ урилгад заагдаагүй бусад нөхцөлийг тендерийн баримт бичигт тусгасан болно
Тендерийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 08 цаг 30 минутаас өмнө төрийн худалдан авах ажиллагааны цахим /www.tender.gov.mn/ системд илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минутанд нээнэ.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
[Орхон аймаг ЗДТГ 113 тоот, Орон нутгийн өмчийн газар 70358570]