ЛХАГВА
2026.02.12
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэтийнхэн томографийн аппараттай болоход нэг тэрбум төгрөг хэрэгтэй
Эрдэнэтийнхэн томографийн аппараттай болоход нэг тэрбум төгрөг хэрэгтэй
90 гаруй мянган хүн амтай Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд компьютер томографийн апарат нь эвдрээд дөрвөн сар болж байна. Энэ хугацаанд уг апаратаар зайлшгүй оношлуулах шаардлагатай өвчтөнүүдийг ар гэрийнхэн нь Дархан-Уул, Улаанбаатар хот руу зөөвөрлөж байгаа юм. Өвчтөнийг эрүүл мэндийн болоод хөрөнгө мөнгөний хүндрэлд оруулж байгаа энэ сэдэв эрдэнэтчүүдийн хувьд халуун сэдэв юм. Орчин үеийн эмнэлгийн эмчилгээний суурь оношлогоо болох компьютер томографгүйгээр тархины бэртэл гэмлийг эмчлэхэд хүндрэлтэй гэж мэргэжлийн эмч ярьж байна. Тэгвэл өдөрт амбулатори болон тасгаар тархины гэмтэл авсан 3-5 хүн ирдэг. Хөнгөн бэртэлтэй хүмүүсийн оношлогоог хойшлуулж, хүнд өвчтөнийг ойрхоноор нь Дархан руу зөөвөрлөж байна. Тархины гэмтэлтэй хүнийг хөдөлгөөнгүй байлгах ёстой ч апарат нь эвдэрсэн учир аргагүйн эрхэнд хүнд өвчтөнөө 200 гаруй км хол газар руу зөөсөөр. Хөнгөвтөр хүмүүсийг ар гэрийнхэн нь авч явдаг. Яг энэ хугцацаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эмнэлэг сувиллын албаны томограф эвдэрч зогссон. Бүсийн оношлогоо эмчилгээний төв хувийн компанийн апаратыг гэрээгээр төлбөртэй ажиллуулдаг байжээ. Тэгээд ч энэ апарат нь гадаадын эмнэлэгт актлагдсан шахуу хуучин апарат гэнэ. Орхон аймгийн үе үеийн Засаг дарга нар Эрдэнэтийн иргэдийг шинэ апаратаар хангах сэтгэлгүй байж ирсэн нь эндээс харагдаж байгаа юм. Эцэст нь иргэн хүн амьд явах эрхээрээ хохирсоор байна. Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн удирдлагууд эвдэрсэн апаратаа засуулах гээд Эрүүл мэндийн яамаар хөөцөлдөж байх зуур “Эрдэнэт үйлдвэр” Японы сүүлийн үеийн техник технологиор суурилуулсан орчин үеийн оношлогооны төв барьж, энэ намар ашиглалтанд оруулах гэж байна. Тиймээс яамны зүгээс Эрдэнэтэд тийм том оношлогооны төв байгуулах гэж байхад хоцрогдсон апаратыг засаж, хөрөнгө гаргаад яахав гэсэн хариу хэлэх болжээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн шинээр нээгдэх төвийн өндөр хурдтай эмира апаратын ханшийг жирийн иргэн дийлэхгүй нь ойлгомжтой. Мөн Бүсийн оношлогоо эмчилгээний төвөөр үйлчлүүлэх иргэдийн эмчилгээнд компьютер томограф зайлшгүй хэрэгтэй. Бүсийн төв байна даа, ядаж ганц оношлогооны апараттай байхгүй бол жирийн иргэдийн ганц ордог эмнэлэг дутуу оношлогоотой байна гэсэн үг. Энэ мэтээр том үйлдвэрийн хаялгад иргэд хохирдогийн жишээ энэ юм. Томографийн апаратыг шинээр авахад нэг тэрбум төгрөг хэрэгтэй гэнэ. Гэсэн ч шинээр авах нь байтугай хуучныгаа ч засуулахад хүндрэлтэй, хөөцөлдөхөд дээрх тээг тушаа их. Үйлдвэрийн Эмнэлэг сувиллын албаны хуучин томографийн апаратыг аймгийн эмнэлэг рүү шилжүүлэх тухай ч яригджээ. Алийн болгон хоцрогдсон шахаануудад амь насаа даатгах вэ. Эрдэнэтийнхэн шинэ апараттай болоход, нэг тэрбум төгрөг хэрэгтэй гэж БОЭТ-ийн удирдлага ярьсан. Дээрх мэдээллээс дүгнэхэд, нэг тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн яамнаас шийдэхгүй нь бололтой. Харин орон нутгаасаа босгох боломж бий юу гэдгийг дор бүртээ ярьмаар байна. М.Мөнхцэцэг
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН