Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Далай лам Монголд хийх айлчлалаа цуцалсан уу?

Далай лам Монголд хийх айлчлалаа цуцалсан уу?

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Дээрхийн гэгээн XIV Далай лам Калачакра буюу Цогт-Очир хөлгөний авшгийг айлдуулахаар Далай ламыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод залах ажлыг энэ оны эхэн үеэс эхлэн ярилцаж байсан. Энэ хүрээнд энэ сард Монгол улсад айлчлал хийхээр төлөвлөж байсан боловч Хятадын дарамт шахалтаас үүдэн энэхүү айлчлалыг цуцлахаар болсон гэж Төвдийн бурхан шашны үйл ажиллагааны талаарх нарийн мэдээлэлтэй байдаг эх сурвалжууд мэдэгдсэн байна. Учир нь Хятадын тал Төвдийн буддын шашны тэргүүн Далай ламыг салан тусгаарлах үзэлтэн гэж үздэг аж. Үүний зэрэгцээ Хятадын Ерөнхийлөгчийн Монголд хийж буй айлчлалын хүрээнд далайд гарцгүй хөрш улсынхаа эдийн засгийн хараат байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэхийн тулд Далай ламын айлчлалыг цуцалсан гэх мэдээлэл ч цацагдаж байгаа юм. Харин Монгол улсын Гадаад харилцааны яамнаас Далай ламын төлөвлөсөн айлчлалын талаар албан ёсны мэдэгдэл гаргаагүй боловч айлчлал цуцлагдсан нь Засгийн газрын ажил хэрэгтэй ямар ч холбоогүй гэсэн тайлбарыг өгчээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card