Их Хурлын гишүүн өлсгөлөн зарлажээ
БНСУ-ын Чежү арал руу дөрөвдүгээр сарын 16-нд аялж байсан “Sewol” усан онгоц живж, олон зуун сурагч, энгийн иргэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед усан онгоцонд байсан 476 хүнээс 172-ынх нь амийг аварч чадсан юм.
Тэгвэл уг онгоцны ослоор амь насаа алдагсдын гэр бүлийн таван гишүүн өлсгөлөн зарласнаас хойш биеийн жин нь 8-10 кг-аар багасч, эрүүл мэндийн байдал нь муудсан ба үүнтэй холбогдуулан хоёр хүний өлсгөлөн зарлахыг албадан зогсоож эмнэлэгт хүргэсэн байна.
Түүнчлэн усан онгоцны ослоор амиа алдагсдын ар гэрийнхний эсэргүүцлийг дэмжин Солонгос улсын Их Хурлын гишүүн Мүн Че Ун тэдэнтэй нэгдээд байгаа аж.
Тэрээр “Севол” усан онгоцны ослын шалтгааныг нийтэд дэлгэрэнгүй мэдээлэх, амь насаа алдагсдад зориулсан тусгай хууль батлах зэрэг асуудлыг шийдвэрлэхийг Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн засгийн газраас шаардаж буй юм байна.