НЯМ
2025.06.16
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Rokit Bay: Аавын дүрд орж тоглоход хүндрэлтэй байсан
Rokit Bay: Аавын дүрд орж тоглоход хүндрэлтэй байсан
Тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа “Эцсийн зогсоол Э цаг” киноны гол дүрд реппер Rokit Bay буюу О.Баярсайхан тоглосон нь онцлог юм. Уг киноны гол дүрийг бүтээсэн Rokit bay-тэй ярилцлаа. “Эцсийн зогсоол Э цэг” киноны гол дүрийг бүтээж байгаа юм байна. Кинонд тоглох саналыг хэн тавьсан бэ? -“Эцсийн зогсоол Э цэг” киноны найруулагч надад гол дүрд тоглох санал тавьсан. Зохиолыг нь уншиж үзхэд таалагдсан учраас саналыг нь хүлээн авч, гол дүр бүтээсэн. -Өөрт чинь энэхүү киноны яг ямар санаа нь таалагдсан бэ? -Энэ кино надаас миний мэдэхгүй дүрийг шаардаж байсан учраас тоглох сонирхолтой байсан. Яагаад гэхээр өөрийгөө сорихыг хүссэн л дээ. Зохиол нь сонирхолтой, уйдаахгүй, дотортой зохиол байсан л даа. -Poket bay-гийн хувьд бас хэд хэдэн кинонд дүр бүтээсэн гэх мэдээлэл байдаг шүү дээ. Яагаад кино урлагт хүч сорих болов. Ер нь дуучин хүн кинонд тоглоход бэрхшээлтэй зүйл юу байна. Шантрах үе байв уу? -Мэдээж мэргэжлийн сургуулийг нь төгсөөгүй учраас албан ёсоор жүжигчин гэж явахгүй. Гэхдээ өөрийн сонирхол гэж байна л даа. Ерөнхийдөө, яагаад дуучид ч юм уу, рокеруд кинонд тоглогдогийг би сайн хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан миний хувьд найруулагч нь санал тавьсан болохоор хүчээ сориод үзий л гэж бодсон. Бэрхшээлийн хувьд гэвэл киноны дүрийн уйлах хэсэг ч гэдэг юм уу, сэтгэл хөдлөлтэй хэсгүүддээр хүндрэл гардаг аа. Гэхдээ хичээгээд өөрөө дүрдээ орж чадвал тийм ч хүнд, хэцүү биш л дээ. Мэргэжлийн жүжигчин биш учраас суралцаад явж л байна. -Америкт “Маргаашгүй”гээд кино бүтээж байсан гэж сонссон л доо? -Оюутан байхдаа кино хийе гэж бодсон л доо. Тэгээд ч мөн Америкт хийсэн анхны кино болог гэж бодоод хийж байсан. Тулга  гээд залуугийн амьдралаар сэдэвлэж хийсэн. Тулга гэдэг залуугийн туулсан амьдрал нь сонирхолтой, маш хэцүү сэтгэл хөдөлгөсөн амьдрал байсан л даа. Ерөнхийдөө кино урлаг хүч сорих зорилго, тэмүүлэл тэндээс эхэлсэн гэж хэлж болно. -Өөрөө ер нь олон салбарт хүч сорих сонирхолтой хүн юм аа даа. Америкт бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр сурч, төгсөөд ирсэн гэж сонссон юм байна. Хөгжмийн боловсролоо хаана эзэмшсэн бэ? -Хөгжмийг би өөрөө бие дааж сурсан. Сонирхолоо олсон учраас өөрөө судлаад, хөгжим зохиох энэ бүхнийг ном уншиж сурч байсан. -Хөгжим тэгж сурахдаа заавар зөвлөгөө авсан багш байдаг уу? -Байхгүй. Тухайн үедээ мэдрэмжээрээ л, миний дотор ямар хөгжим байна тэрийгээ гаргаж, буулгахыг боддог байсан учраас бусдаас зөвлөгөө авах, багштай болох шаардлага байгаагүй. Гэхдээ өөрийгөө мэргэжлийн өндөр түвшинд хөгжмийн зохиол бичиж байсан гэж хэлж чадахгүй л дээ. -poket bay-гийн хувьд дуундаа, уран бүтээлдээ өөрийнхөө хүсэл мөрөөдлийг шингээх дуртай гэж ярьсан байсан л даа. Тэгэхээр “Эвдэрхий хүн” ч гэдэг юм уу. Өөрийн чинь уран бүтээлдүүд “этгээд” шүү дээ. Дуугаараа яг юуг илэрхийлэхийг бодсон юм бэ. -Ерөөсөө л сэтгэл доторх мэдрэмж ш дээ. Яг тухайн цаг үед надад ямар мэдрэмж төрсөн, тэр мэдрэмжийг л дуугаараа илэрхийлэх сонирхолтой л доо. Нэг үгээр хэлбэл хүний доторх жинхэнэ мэдрэмжийг сэтгэлээсээ орчуулаад дуу болгож байна гэсэн үг. Ихэвчлэн л дуугаа сэтгэл доторх мэдрэмжээрээ бүтээдэг. Түүнээс биш хиймэл. Тэр хүнд, энэ хүнд зориулаад хийж байна гэдэггүй. Тэгэхээр миний уран бүтээлүүд дандаа дотоод сэтгэлийн мэдрэмжээс л гардаг. -Одоо хөгжмийнхөө салбарт ямар нэгэн уран бүтээл хийж байна уу? -Киноны ажил маань дуусчихсан. Манайх видео продакшн ажиллуулж байгаа. Тэр студи маань шорт филм хийж байгаа. Энэ ажлаа дуусгасны дараа шинэ цомогныхоо анхны дууны  клипийг хийнэ. Ерөнхийдөө санааг нь биччихсэн байгаа удахгүй болно байх. -Уран бүтээлч хүмүүс уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд ямар нэгэн санааг хүргэхийг зорьдог шүү дээ. Өөрөө нийгэмд юу хүргэе гэсэн бодолтой явдаг вэ? -Миний дууг сонсоод хаа ч байдаг юм нэг айлд, нэг хүүхэд нэг юм мэдрээд түүнээсээ хүч тэнхэл аваад амьдралд нь тохиолдож байгаа хүнд хэцүү асуудлуудыг ч байдаг юм уу, хүчирхийлэл ч юм уу, хэцүү замыг туулах хүч аваасай гэж найдаж байна. Шууд шүүмжилж байгаа юм шиг мөртлөө, цаагуураа уран бүтээлч хүн чинь үүрэгтэй гэдэг үүднээсээ эерэг зүйлийг хүргэх юмсан. Өөрийнхөө алдааг харуулаад ойлгуулчих юмсан гэж бодож уран бүтээлээ хийдэг. -Америкт бизнесийн удирдлагын чиглэлээр сургууль төгсөж ирсэн юм чинь ямар нэгэн бизнес эрхэлж байгаа юу? -Ерөнхийдөө маркетингийн чиглэлээр сурсан л даа. Тиймээс бүх юманд оролцож явдаг. Учиргүй бизнес эрхлээд явсан зүйл бол байхгүй. -Өөрөө бол дууныхаа үгийг ч, хөгжмийг нь ч биччихдэг юм байна ш дээ. Уран бүтээлд дэмжлэг үзүүлдэг, урлагийн салбарт хөл тавих замыг нээж өгсөн хүн байна уу? -Би анхандаа сонсогч байсан. Өөрийгөө үглэнэ. Хөгжим бичнэ гэж зүүдэлж ч байгаагүй.  Америкт сурч байх явцдаа өөрийнхөө жинхэнэ сонирхолыг олсон гэж хэлж болно л доо. -Уран бүтээлчдын бүтээлд хэр шүүмжлэлтэй ханддаг вэ. Эсвэл би мэргэжлийн сургуулийг нь төгсөөгүй гэдэг утгаараа бүгдийг байгаагаар нь хүлээгээд авдаг уу? -Би зурагт үзэхээрээ үглээд салдаггүй ш дээ. Ерөнхийдөө таалагдахаасаа таалагдахгүй бүтээл нь их байдаг. Би мундагтаа ч тэгж байгаа юм биш. Сэтгэлээс гарсан уран бүтээл ховор, дандаа хиймэл байдаг, учраа олохгүй уран бүтээл нэлээдгүй ажиглагддаг. Гэхдээ бүгд тийм муу гэхгүй, сайн сайн уран бүтээл зөндөө л байна. Ер нь бол уран бүтээлчид өөрсдөө сэтгэдэггүй юм шиг санагддаг л даа. Дандаа бусдаас санаа аваад, бусдын санааг л дуурайх гэдэг. Аливаа зүйлийг хялбарчлах гэсэн зүйл их ажиглагддаг. Товчоор хэлбэл сэтгэл шингээсэн хөдөлмөр дутаад байх шиг санагддаг юм. -Репперүүд хоорондоо туршлага солилцох ч юм уу. Бие биенийхээ алдаа оноог ярилцах, засаж залруулах байдлаар нөхөрлөдөг үү? -Репперүүдийн хувьд тийм зүйл байхгүй. Яагаад гэхээр ихэвчлэн өөрийн биеэ даасан хүмүүс байдаг учраас хэн нэгний зөвлөгөө авахгүй гэж бодож байна. Нэлээн хатуу толгойтой хүмүүс шүү дээ. -Тухайн уран бүтээлдээ өөрийн санааг л шингээдэг гэсэн үг үү. -Бид чинь ер нь өөрсдийн гэсэн бие даасан сэтгэхүйтэй хүмүүс. Өөрийнхөө санааг л уран бүтээлдээ тусгана. Хажуунаас хэн нэгэн хэлж, заахад өөрийнхөөрөө л зүтгэнэ. -Өөрийн чинь амьдралын хэв маяг хэр этгээд вэ? Уран бүтээлээс чинь харахад этгээд хэв маяг ажиглагддаг? -Учиргүй хүн амьтнаас зөрөөд байдаг зүйл байхгүй л дээ. Мэдээж уран бүтээлийн тал дээр бусдаас жаахан онцгой байж магадгүй. Хувь хүний хувьд, амьдралын хэв маягийн хувьд бусдын л адил. -Өөрийгөө тусгаарладаг уу, эсвэл нийтэч үү? -Уран бүтээл дээр өөрийгөө тусгаарлах дуртай. Ганцаараа суугаад бодож тунгааж уран бүтээлээ хийдэг. Түүнээс биш найз нөхөдтэйгээ бол байнга л уулзаж, марзаганаад л явдаг. -Цаашид кинонд тоглох уу? -Энэ киногоо хараад өөрийнхөө алдаа оноог тунгаах ёстой байх. Мэдээж гоё киноны санал ирвэл татгалзахгүй ээ. Би өөрийнхөө зан чанараас өөр дүрд хувирах сонирхолтой л доо. -“Эцсийн зогсоол Э цэг” кинонд гол дүр бүтээж байхад хэр их бэрхшээр учрав? -Бэрхшээлтэй зүйл байсан л даа. Жишээ нь гэхэд эцэг болсон хүний мэдрэмж ч юм уу. Би өөрөө дүүтэй ч байгаагүй, мөн хүүхэдгүй. Тийм учраас аавын дүрд орж тоглоход хүндрэлтэй байсан. Гэхдээ хичээж тоглосон. -Эцэг байх сайхан мэдрэмжийг зүрхээрээ дамжуулаан мэдрэв үү?  -Жаахан ч гэсэн мэдэрсэн гэж хэлж болно оо. -Киноны дууг өөрийн чинь бүтээл гэж сонссон юм байна? -Тийм ээ. Киноны дууны үг аяыг би өөрөө бичээд дуулсан байгаа. -Кино хэзээнээс эхлэн үзэгчдийн хүртээл болох вэ? Энэ кино хэр удаан хугацаанд бүтэв? -Наймдугаар сарын 25-нд үзэгчдийн хүртээл болно.
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил