МЯГМАР
2025.04.23
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Жао даргын халуун тогооны хүлээн авалтад оролцохоор 150 хүн явлаа
Жао даргын халуун тогооны хүлээн авалтад оролцохоор 150 хүн явлаа
Нутгийн удирдлагын ордноор орлоо. Эл хуль, нам гүм орчин угтаж байна. Зорьж очсон хүн маань өрөөндөө алга. Утас руу нь залгатал “Мессиж роуминг” үйлчилгээнд хамрагдсан байна гэх нь тэр. Хонгилд явах нэгэн эрхмээс сураглавал “Өнөөдөр Манжуур луу явсан, 10 гаруй хоногийн дараа ирэх байх” гэлээ. Хэд хоногийн өмнө аймгийн ИТХ-ын төлөөлөгч нэгэн эрхэм дарга “Манжуур яв гээд байна, яадаг ч юм билээ. Нэг даргын халуун тогооны хүлээн авалтад оролцох гэж тийш явж байх зав ч алга. Ажлын шаардлага гэж Хурлын дарга шаардаад байна” хэмээн сонин болгосон нь санаанд орлоо. Аймгийн ИТХ-ын сайтаас энэ талаар мэдээлэл хайлаа. Өнгөрөгч зуны бүр тодруулбал, долдугаар сарын 22-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Манжуур хотын Ардын их хурлын байнгын хорооны орлогч дарга Жао Чиншань тэргүүтэй зочид төлөөлөгчид манай аймагт зочилжээ. Жао даргын айлчлалын бүрэлдэхүүнд Манжуур хотын Эдийн засаг болон Мэдээллийн хорооны эрхлэгч Тэн Вэйфэн, БНХАУ-ын Олон улсын худалдааны холбооны Манжуурын холбооны орлогч дарга Үүрцайх, Гадаад харилцааны газрын тасгийн дарга Сайнаа, Гадаад хэргийг эрхлэх комиссын орлогчдарга Оюун зэрэг албаны хүмүүс багтаж “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдмин” ХХК-иар зочилж, Хивсний үйлдвэртэй танилцсан байна. Орсон бороо арилдаг, ирсэн гийчдэг буцдаг жамаар Жао дарга буцахдаа аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэнг төлөөлөгчдийнх нь хамт урьсан ажээ. Дээр нь энэ сарын сүүлчээр болон Олон улсын үзэсгэлэн яармагт Эрдэнэтийн дарга нар, бизнесмэнүүдийг урьжээ гэдгийг “ith-orhon.mn” сайтаас олж мэдлээ. /Энэ сайт Жао дарга тэргүүтэй 5 эрхэм Орхон аймагт зочилсоныг мэдээлсэн бол 150 хүн явж байгаа талаар нэг үсэг ч алга./ Ингээд л нэг хэсэг хугацаанд “Би манжуур явна, чи явах уу, хамт явъя л даа” гэсэн мессеж Эрдэнэт хотод нисч бүр цаашилбал Жао даргын халуун тогооны хүлээн авалтад оролцох урилга зарим нэг төрийн албан тушаалтанд бүр шагналын журмаар очжээ. Бүр энэ удаад 150 хүн явсан гэдэг мэдээллийг саарал ордноос олж мэдсэн юм. Манжуур явах 150 хүний урилга, квотыг аймгийн ИТХ-аас Улаан загалмайн хорооны дарга Д. Тунгалагт 50, Орхон-Булган аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Д.Сарандаваад 50, аймгийн Засаг даргын Тамгын газарт 30 гээд хуваасан бололтой. Д.Тунгалаг, Д.Сарандаваа дарга нар 50, 50 эрхийн бичгээ ойр тойрныхондоо тараасан бол аймгийн ЗДТГ-аас Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Батдэлгэрээр ахлуулсан 30 хүнийг илгээжээ. Зарим нэг хэлтсийн дарга авхаалж самбаагаа гарган гурван ч хүний Жао даргын хүлээн авалтад илгээсэн бол нэгэн дарга албанаасаа ганцын зэрэг бие төлөөлөгч илгээсэн нь ажилчдынх нь уур цухлыг хүргээд авсан сураг ажиг ч байна. Дээрх 150 эрхэм халааснаасаа мөнгөө гаргаад яваагүй гэдгийг энд хэлэх нь зөв байх. Өнөөх л татвар төлөгчдийн мөнгөөр Олон улсын үзэсгэлэнд оролцох гэсэн албан ёсны нэртэй ч үнэн хэрэгтээ Жао даргын халуун тогооны хүлээн авалтад оролцох эрхмүүдийн зардал их учиртай ажээ. 150 хүн машинаар Эрдэнэтээс гарсан. Зүүн хязгаар, улсын хил хүртэлх зардлыг нь аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ-аас гарч байгаа гэнэ. /Эрдэнэнэтээс зүүн хил хүртэл барагцаалбал 1700-1800 км зайтай. Зөвхөн хил хүрээд ирэх буцахад д 3600 км зам туулна./ Өөрөөр хэлбэл, Жао дарга улсын хил хүртэл ирэх, очих зардлаа өөрсдөө даачих. Хилээс цааш бид даая гэсэн бололтой. Ийм сайхан урилга хүлээн авсан эрхмүүд дуу дуугаа авалцан “Уурхайчны дуу”-г аялсан шигээ алсын замд хүлгийн жолоо залсан байна. Монголын уран сайхны “Ард Аюуш” кинон дээр “Авах яах вэ өгөх л хэцүү дээ” гэдэгчлэн Жао даргын хүлээн авалтад 150 бүр 1500 хүн очоод оролцох ч яахав яаж ийгээд болно. Харин хариуд нь Манжуур хотынхонд, эрхэм Жао даргад манай дарга нар ямар бэлэг барих бол. Аймгийн ИТХ-ын хуралдаанд хэн нэгэн төлөөлөгч /мэдээж Жао даргын хүлээн авалтад оролцсон эрхэм байж таарна/ Эрдэнэт хотын нэгэн гудамжийг “Манжуурын гудамж” гэж нэрлэх тухай тогтоолын төсөл оруулж ирнэ. Ярс хийтэл гар өргөснөөр Эрдэнэт хот “Манжуурын гудамж”-тай болно. Энэ гудамжинд Манжуураас бүтээн байгуулалт тохижилтын ажил хийнэ. Нутгийн удирдлагын ордноос албан ёсоор “Бид Манжуур хоттой хамтран ажиллахаар боллоо. Улмаар Манжуур, Эрдэнэт хотууд олон улсын жишгээр эгч дүү хотууд боллоо. Манжуурын бизнесийнхэнд Эрдэнэт хот, Орхон аймаг илүү ойр боллоо” гээд л зарлана. Ийм л дүр зураг нүдний өмнө өрнөнө. Нүднээс далд ямар ч гэрээ, хэлэцээ хийх юм бил үү, бүү мэд. Хоёр тал нууцаар ямар нэг гэрээ, хэлцэл хийх гэж байгаа болов уу гэсэн хардах үндэслэл байна. Манжуур тийш одсон 150 хүний дунд “NB” телевизийн зураглаач, сэтгүүлч хоёр л багтсан гэнэ. Харин тэдний зардлыг орон нутгаас биш байгууллагаас нь гаргажээ. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын дарга нар ч гэсэн цаанаа олон камер, сэтгүүлч дагуулж явбал олигтойхон идэж ууж чадахгүй биеэ бариад хэцүү гэж өөр хоорондоо ярилцсанаар ийм шийдвэр гаргасан аж. Аймгийн төрийн байгууллагын мэдээллийн сайт дээр байгаа албан ёсны нэг ийм мэдээ байна. Аймгийн ИТХ-ын гадаад томилолтын зардал энэ онд 60 сая төгрөгөөр батлагджээ. Харин ЗДТГ-ын гадаад томилолтын зардал мөн энэ онд 50 сая төгрөг аж. Энэ зардлын 37.5 саяыг нь дөрвөн дарга Америкт дөрөв хоног “зугаалахад” зарцуулсан бол үлдсэн нь орлогч дарга Д.Энхбатын Герман луу явсан томилолтод зарцуулагдаад данс нь улайсан сурагтай. Зарим нэг эх сурвалжийн мэдээллээр төрийн албан хаагчдын гадаад томилолтын зардалд аймгийн ИТХ-аас тодотгол хийх гэж байгаа. Ямар ч байсан өнөөдөр 150 хүн Жао даргын халуун тогооны хүлээн авалтад оролцохоор БНХАУ-ын зүг хүлгийн жолоо заллаа. Хоёрхон хоногийн дараа манай оронд Өмнөд хөршийн удирдагч Си Жиньпин айлчилж бидэнд 10 тэрбум юанийн хөнгөлөлттэй зээл олгох гэж байгаа. Ингэснээр манай эдийн засаг “зээлийн, тэр дундаа хөнгөлөлттэй зээлийн” эдийн засаг болж хувирна. Харин Эрдэнэтчүүдийн төлөөлөл болж Манжуур явсан 150 эрхэм орхончууддаа ямар “бэлэгтэй” ирэх бол. Н.ТӨР
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх

ХОТЫН ТӨВ ХЭСЭГТ БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Баян-Овоот ууланд шинээр ойн төгөл байгуулах мод тарих нөхцөлийг бүрдүүлж, хамгаалалтын хашаа барих
Аймгийн өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
Тусгай шалгалт зохион байгууллаа
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Даваат баг. 17-р сургуулийн уулзвараас   Наран багийн 74-р гудамжны уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
СЭТГЭЛ ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ӨРӨӨ БАЙГУУЛНА
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
М.ЭРДЭНЭ-ОЧИР:ӨНГӨРСӨН САРД МОДНЫ ҮНЭ 700 МЯНГА ХҮРСЭН
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын АТП-375 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлэх ажил
Зэст баг. 21 дүгээр цэцэрлэгийн гадна ИШС шинэчлэх ажил
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил