Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
2014.08.14 Эрдэнэт
1. Орхон аймгийн ЗДТГ нь "Дэнжийн зам / 3 байрнаас хот хоорондын замтай холбох 0.64км, 3 байрнаас 7-р сургуулийн араар гэр хороолол дотор авто зам барих 1.8км /бүгд 2.5км" -ны ажлын зураг төсөл боловсруулах Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээг гэрээ байгуулсанаас хойш 45 хоногт багтаан гүйцэтгэнэ.
3. Мэдүүлгээ ирүүлж буй Зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаархи мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2014 оны 08 сарын 14-ний өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийн 18:00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ 08 дугаар сарын 26-ны өдрийн 18:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Хаяг:
Орхон аймгийн ЗДТГ-н 113 тоот өрөө, ХАА-ны албаны мэргэжилтэн М.Энхсанаа
Утас: 70358570, 99701751