Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Ромын Пап Ази тив дэх анхны айлчлалаа эхлүүллээ

Ромын Пап Ази тив дэх анхны айлчлалаа эхлүүллээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Ромын Пап Франсис 2013 оны гуравдугаар сараас эхлэн Ромын Папаар сонгогдсоноос хойш анх удаа Ази тивд хөл тавьж өмнөд Солонгост хийх айлчлалаа эхлүүллээ. Ромын Пап Өмнөд Солонгост айлчлах үеэрээ 18, 19-р зуунд шашин шүтлэгийнхээ төлөө амь насаа алдсан 124 Солонгосын Католик шашинтнуудын гэгээн дурсгалыг хүндэтгэн адислах юм. Уг  ёслолын ажиллагаа энэ сарын 16-нд Сөүлийн Гвангвамун өргөн чөлөөнд болохоор товлогджээ. Ромын Пап айлчлалын үеэрээ Севол онгоцны сүйрлээс амьд гарсан сурагчидтай уулзахаар төлөвлөсөн бөгөөд айлчлалын сүүлчийн өдөр тэрбээр Сөүлийн Мүеонг-Донг сүмд болох Энхтайван, эв нэгдлийн цугларалд оролцох аж.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card