Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -8° / 3° USD 3597.59▼ EUR 4031.10▲ CNY 539.50▲ RUB 44.47▲ KRW 2.72▲
Шуурхай
SI card

Секц дугуйланд үнэ төлбөргүй хамруулж байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Өөрсдийн сонирхсон спортоор хичээллэж бие бялдраа хөгжүүлэх хүсэлтэй ч дугуйлан секцэд хамрагдаж  чаддаггүй хүүхдүүд байдаг. Эдгээр хүүхдүүдэд зориулан Баян-Өндөр сумаас санаачлан найман төрлийн дугуйлан секцэнд үнэ төлбөргүй хичээллэх боломжийг олгохоор болжээ. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын санаачилгаар зорилтот бүлгийн хүүхдүүдийг найман төрлийн спортоор үнэ төлбөргүй хичээллэх боломж олгож байна. Үндэсний бөх, жудо чөлөөт бөх, шатар, даам  гар бөмбөг, сагсан бөмбөгийн секц дугуйланд  Баян-Өндөр сумын спорт зааланд хүүхэд багачууд хичээллэх юм. Баян-Өндөр сумын спорт заал болон соёлын төвүүдээр дамжуулан сонирхсон спортоороо хичээллэж аймаг сумынхаа нэрийг гаргах шилдэг тамирчид гаргах зорилгоор энэ ажлыг эхлүүлжээ. Дугуйлан секцийг чадварлаг багш нар зааж байгааг Баян-Өндөр сумын засаг дарга  С.Ганцогт онцоллоо.  Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулж, спорт заалны гадна талбайг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зорчиход саадгүй байхаар тохижуулахаар төлөвлөжээ. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card