Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
“Ээжээ надтай гэрлээч” маргааш нээлтээ хийнэ

“Ээжээ надтай гэрлээч” маргааш нээлтээ хийнэ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
"Милл кино" компани дөрөв дэх бүрэн хэмжээний “Ээжээ надтай гэрлээч” уран сайхны киноныхоо нээлтийг  маргааш хийхээр болжээ. Өмнө нь “Микроны босс”, “Ээжийн дайсан”, “Шарталт” зэрэг инээдмийн кино бүтээлүүдийг хүргэж байсан уран бүтээлчид энэ удаад Мөнхбатын зохиолоор “Ээжээ надтай гэрлээч” нэртэй энэ нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг хөндсөн бүтээл хийжээ. Тус киноны найруулагчаар Л.Лхагважаргал, Б.Мөнхбат, зохиолчоор Д.Мөнхбат, зураглаачаар Б.Отгонзориг нар ажилласан байна. Харин киноны  гол дүрд нь жүжигчин  Б.Баттөмөр, Ч.Ундрал, Б.Хулан, У.Анхбаяр, Г.Ган-Очир нар тогложээ. Тус бүтээл нь  нийгэмд тулгамдаад байгаа хурц асуудлын нэг болох гэр бүлийн амьдралын зөрчил, салалт зэрэг нь хүүхдэд  хэрхэн нөлөөлж байгааг харуулах юм байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card