Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ

Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
         УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол улсын сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр”-т өчигдөр орой ажилласан. Тэд Засгийн газрын 91 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д онцгой дэглэм тогтоож  49 хувийн талаас томилогдсон 8 албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж өрөөг нь битүүмжиллээ. Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө битүүмжлүүлсэн найман дарга нар хэн хэн бэ. Үүнд компанийн тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг, Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр, Хууль, эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадам, мөн газрын орлогч дарга Б.Чинбат, Санхүү хэлтсийн дарга С.Сүхбат, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга О.Хонгор, Хангамжийн хэлтсийн орлогч дарга Н.Энхбаясгалан нар багтжээ. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card