Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -8° / 3° USD 3597.59▼ EUR 4031.10▲ CNY 539.50▲ RUB 44.47▲ KRW 2.72▲
Шуурхай
SI card
Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү

Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн Засаг даргын шуурхайд СӨХ-дын дарга Ц.Ганхуяг мэдээлэл хийж тун удахгүй иргэдээ тайлангаа тавих тухай дуулгасан. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батлут сууриа ийнхүү илэрхийлсэн. Тэрбээр, “СӨХ-д тайлангаа тавих юм байна. Энэ ажилд төр хамтран оролцох саналтай байна. Ер нь СӨХ-дын тайлангийн хурал гэж юу болдог, яаж явагддагийг би харин ч сайн мэднэ. Баян-Өндөр сумын орлогчоор ажиллаж байхад СӨХ-дтой ажиллаж байсан. Хэдхэн хүн хуралд урьж оруулаад тайлан тавьсан болоод өөрсдийнхөө талд шийдвэр гаргуулдаг. Ингэж л ажилладаг байсан. Тиймээс энэ удаагийн тайлангийн хуралд бид хамтаръя. Төрийн зүгээс СӨХ-дын байрны дээврийн засвар, фасад будахад хөрөнгө мөнгө гаргадаг. Энэ удаагийн тайлангийн хурлыг хамтран хийе. Ер нь иргэн бүрийн оролцоотой өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү” гэлээ. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card