ДАВАА
2026.02.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
Монгол Улсын хэмжээнд 2018 онд нийт 36.220 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 34 хувь буюу 12.326 хулгайлах төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн нь гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна. Тухайлбал, хулгайлах гэмт хэргийн 77.3 хувь нь нийслэлд  22.6 хувь нь хөдөө орон нутагт үйлдэгдэж илрүүлэлт улсын хэмжээнд 20.5 хувьтай байна. Иймд хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг ахиулахад техник технологийн дэвшлийг ашиглах явдал нэн тэргүүний хэрэгцээ шаардлага тулгарч байгааг эдгээр тоон үзүүлэлтээс харж болох юм. Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, автозамын хөдөлгөөнд хяналт тавих, урьдчилан сэргийлэх чиглэлээр 2010 оноос эхлэн гадаад болон дотоодын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэл хотод 8.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий 17 төрлийн бие даасан хяналтын системтэй 1756 ширхэг хяналтын камерыг суурилуулсан байна. Камер суурилуулсан газруудад  гэмт хэргийн гаралт буурч байгаа эерэг үзүүлэлт гарч байгаа хэдий ч ашиглалт, арчилгаа үйл ажиллагааны зардалд шийдвэрлэгдээгүйн улмаас тогтвортой хэвийн ажиллагаа алдагдаж, бүрэн хэмжээгээр ажиллуулж чадахгүй байдалд хүрч байна. Мөн иргэд, аж ахуй нэгж байгууллага хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулахад дэлхийн бусад улс оронд ашиглагдаж байгаа камер, дохиолол хамгаалал, GPS, Дрон,  ухаалаг цоож зэрэг зүйлийг ашигласнаар энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм. Сүүлийн жилүүдэд автомашин, түүний эд ангийг хулгайлах гэмт хэрэг өсөн нэмэгдэж байгаа бөгөөд ил зогсоолд тавьсан машины толь, дугуй, аккуммлятор зэрэг эд зүйл алдагдаж байна. Үүнээс урьдчилан сэргийлэхэд авто машин бүр хар хайрцаг буюу мини камерыг авто машиндаа тавьсанаар энэ төрлийн гэмт хэрэг буурч, иргэд авто машинаа ил задгай байрлуулах, гудамж талбайд гэмт хэргийн гаралтыг бууруулахад тодорхой үр дүн харагдах юм. Цаашид улсын төсвийн болон гадны зээл тусламжаар хэрэгжүүлэх телехяналтын камерын системийн төсөл, хөтөлбөрүүдийг нэгдсэн байдлаар зохион байгуулах, чанаржуулах, нэгдсэн систем байгуулах, хяналтын цэгүүдийг нарийвчлан гаргаж цэг бүрийн онцлогт тохируулан суурилуулах камерыг тодорхойлсноор цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хяналтын системийг бүрэн утгаар ашиглах боломжтой болох аж. Мөн иргэд өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалахад техник технологийн дэвшлийг ашигласнаар хулгайлах төрлийн гэмт хэрэг буурах, цаашилбал энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Цагдаагийн ерөнхий газрын  Урьдчилан сэргийлэх хэлтэс[sgmb id="1"][sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН