БААСАН
2025.09.13
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Г.Занданшатар: 'Эрдэнэт' үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
Г.Занданшатар: 'Эрдэнэт' үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар  хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрээр "2019 оныг Эх оронч худалдан авалтын жил болгон ажил өрнүүлэхээр шийдвэрлэлээ. Учир нь үндэсний үйлдвэрлэл хөгжиж байж ажилгүйдэл арилна. Өнгөрсөн онд 1.3 их наяд төгрөгийн бараа үйлчилгээ худалдан авснаас дөрвөн хувь буюу 47.1 тэрбум төгрөгийн худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэлээс худалдан авчээ. Төрийн төдийгүй нийт байгууллага, иргэддээ эх оронч худалдан авалт хийхийг уриалж байна. Байгаль орчин, цаг уурын нөхцөлдөө дасан зохицсон үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээ худалдан авахыг уриалж байна. Аж үйлдвэрийн үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын санаачилгаар байгуулсан. Өнөөдөр монгол хонины ноосоор даавуу хийж байна. Монголдоо үйлдвэрлэсэн пиджакийг би өмсөж байна. Дүрэмт хувцсыг Монголдоо үйлдвэрлэсэн даавуугаар хийж байна. Ингээд үндэсний үйлдвэрлэгчдийн саналыг Засгийн газар дэмжлээ. Ноос ноолуур, машин механизм, хөдөө аж ахуй, газар тариалан үйлдвэрлэгчдийн холбоод ажлын нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргасан байгаа. Сар шинийн баяраар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж байна"  гэв. Тэрээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. -Ерөнхий сайд хотын даргыг хэзээ батламжлах бол? -Хотын дарга бол Улаанбаатар хотын агаарын бохирдол, авто замын түгжрэл, нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг судлах туршлагатай, намын бүлгийн дэмжлэгийг 100 хувь хүлээж чадахуйц хүн байх ёстой.  Хуулийн дагуу судалж шийдвэрлэнэ. -"Эрдэнэт”-ийн 49 хувийг Сингапурын компанид зарсан гэх мэдээлэл байгаа. Энэ талаар Засгийн газарт ямар мэдээлэл байна вэ? -“Эрдэнэт” үйлдвэр өнөөдрийн байдлаар  УБЕГ-т 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа. Шүүхийн шийдвэр гарсан ч гэсэн 49 хувийг шилжүүлээгүй, ямар нэг өөрчлөлт ороогүй. “Эрдэнэт”-ийн ТУЗ-д Засгийн газраас томилогдсон төлөөлөл байгаа. Тийм учраас аливаа хувь зарагдсан гэх мэдээлэл байхгүй. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Эх сурвалж: [sgmb id="1"]itoim.mn
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА