Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -8° / 3° USD 3597.59▼ EUR 4031.10▲ CNY 539.50▲ RUB 44.47▲ KRW 2.72▲
Шуурхай
SI card
Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ

Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, хошой аварга малчин, аварга тариаланч хамт олныг тодруулжээ. Улсын аваргуудыг тодруулахдаа холбогдох журмын дагуу 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг юм. Аваргуудын шагналыг Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баярын өмнө олгох гэнэ. Манай аймгийн Баня-Өндөр сумын Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ. Мөн Жаргалант сумын иргэн Дэрдгээгийн Дарьсүрэн, Баян-Өндөр сумын иргэн Данзандоржийн Нэргүй нар Улсын аварга тариаланчаар шалгарчээ. Улсын аварга малчид малаа төлөөр нь өсгөж сүүлийн гурван жил нутгийнхаа амьжиргааны түвшин доогуур, цөөн малтай 1250 гаруй өрхөд 73 мянга гаруй толгой мал өгч малжуулсан байна. Мөн малынхаа чанарыг сайжруулж, мал аж ахуйн салбарт таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. “Улсын аварга тариаланч хамт олон” болзол хангасан аж ахуйн нэгжүүд сүүлийн гурван жилд нэгж талбайгаас авсан ургацаараа улсын дунджаас улаанбуудай 6.0-12.0 цн-ээр давсан амжилт үзүүлжээ. Түүнчлэн үрийн болон техник, технологи, агуулах, үтрэм, техникийн засвар, үйлчилгээний байраа шинэчилж, орон нутгийн иргэд болон орлого багатай өрхүүдэд дэмжлэг үзүүлж, ажлын байраар хангасан байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card