Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -8° / 3° USD 3597.59▼ EUR 4031.10▲ CNY 539.50▲ RUB 44.47▲ KRW 2.72▲
Шуурхай
SI card

Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн БОЭТ-ийн Төрөх тасагт он солигдох мөчид 8 охин мэндэлжээ. Харин он солигдсоны дараа шинэ оны эхний өглөөний 11.00 цагийн үед 2019 оны Орхон аймгийн хамгийн анхны хүү мэндэлж, энэ өдөр нийт 4 хүү шинээр эсэн мэнд төрлөө. Өнгөрөгч 2018 онд Орхон аймгийн хэмжээнд нийт 2711 эх эсэн мэнд амаржсан байна. Төрөлтийн тоо өмнөх онтой харьцуулахад ойролцоогоор 200 гаруй тоогоор нэмэгдсэн бөгөөд Монгол улсын хэмжээнд төрөлтийн тоо өссөн үзүүлттэй байгааг мэргэжлийн эмч онцолж байна. Аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилд эхийн эндэгдэл гараагүй байна. Харин 2017 оноос хойш нярайн эндэгдэл огцом буурсан үзүүлэлттэй байна. Учир нь Тус төрөх тасгаас нярайн эндэгдлийг бууруулах тал дээр арга хэмжээ авч ажилласаны дүнд нярайн эндэгдлийг бууруулж чадсан гэдгийг  БОЭТ-ийн төрөх тасгийн зөвлөх эмч онцолж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card