Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -8° / 3° USD 3597.59▼ EUR 4031.10▲ CNY 539.50▲ RUB 44.47▲ KRW 2.72▲
Шуурхай
SI card

“Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, хамт олны бэлэг Орхон аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх “Найдвар” төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбооны дэргэдэх хүүхэд, залуучуудын төвд хүрлээ. “Найдвар” төвд өнөөдрийн байдлаар 25 хүүхэд сурч хөгжиж байна. Өнөөдөр тус төвийн хүүхдүүдийн Шинэ жилийн баяртай давхцан компанийн Ерөнхий захирлын болон Орон сууцны хэсгийн хамт олны давхар бэлэг хүүхдүүдийг баярлууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд өөрсдөө хариуцан ажиллуулдаг Хүүхэд, залуучуудын төв 35 хүүхдийг нийгэмшүүлэн хөгжүүлдэг. Энэ төвийг анх 2014 онд нээгдэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн Тамгын хэлтсийн бүтээмж чанарын “Эрэмгий бүсгүйчүүд” дугуйлан анги, танхимыг нь тохижуулж өгч байсан юм. Өнөөдөр уурхайчин хамт олны бэлэг хүүхдүүдэд баяр хөөр авчирлаа. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card