БААСАН
2025.09.13
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
Хүүхэд залуучуудын ордонд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Засаг даргын хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан орлогч С.Батжаргал, Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал нар Баян-Өндөр болон Жаргалант сумын багуудын хэсгийн ахлагч нартай уулзлаа. Манай аймагт нийт 95 хэсгийн ахлагч багуудад ажиллаж байна. Эрдэнэт хот нь аймгийн статустай болсны улмаас багийн ажлын алба төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэхэд хүндрэл тулгардаг байсан. Учир нь хөдөөгийн сумд 2000-3000 орчим хүн амтай байж, түүнд бүхэл бүтэн ЗДТГ төрийн үйлчилгээг хүргэдэг. Харин манай аймгийн хувьд нэг багийн иргэдийн тоо 5000-д хүрч байсан. Иймээс сүүлийн жилүүдэд төрийн анхан шатны үйлчилгээг чанаржуулах үүднээс зарим багийг хувааж шинээр баг байгуулсан. Гэсэн ч нэг багийн ажлын алба өнөө хэр хөдөөгийн зарим сумын иргэдтэй тэнцэхүйц хэмжээний тоотой иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Төрийн анхан шатны үйлчилгээг чанар хүртээмжтэй[sgmb id="1"] хүргэхийн тулд анх хэсгийн ахлагч нарыг цалингүйгээр ажиллуулж эхэлсэн бол дараа нь 5000 төгрөгийн урамшуулалтай болгож байсан түүхтэй. Ийнхүү түүнээс хойш урамшууллыг нь шат д араатай нэмэгдүүлсээр одоо орон нутгийн төсвөөс хэсгийн ахлагч нарыг цалингийн доод хэмжээгээр цалинжуулж байгаа бол ирэх оноос эхлэн 320.000 төгрөгөөр цалинжуулахаар төсөвт тусгажээ. Түүнээс гадна унаа болон, гар утасны ярианы зардлыг ч мөн олгож эхлэх юм. Уулзалтын үеэр хэсгийн ахлагч нар тулгамдаж буй асуудлуудаа илэн далангүй ярилцлаа.
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА