Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Ш.Батхүүг эмнэлэгт шилжүүлэхээр болжээ

Ш.Батхүүг эмнэлэгт шилжүүлэхээр болжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа “Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүгийн биеийн байдал муудсан тул түүнийг өнөөдөр эмнэлэгт шилжүүлэхээр болжээ. “Хоёрдугаар шатлалын эмнэлэгт яаралтай хэвтүүлэн эмчлүүлэх шаардлагатай” гэсэн эмчийн дүгнэлт гарсан тул түүнийг ийнхүү шилжүүлж байгаа аж. Ш.Батхүүг Англи улсын “Стандарт” банкнаас зээл авахдаа төрийн өмчийн оролцоот “Эрдэнэт” ХК-ийн хөрөнгийг барьцаалах, банкны зээлийн баталгаа гаргуулахад шаардагдах бичиг баримт, тамга тэмдэг, эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг, зээлийн гэрээ, баталгаа зэргийг хуурамчаар үйлдэж, онц их хэмжээний хохирол учруулж, залилан мэхэлсэн гэмт хэрэгт яллагдагчаар татаад байгаа билээ. Д.ЖАРГАЛ
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card