ДАВАА
2026.07.28
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Юмжаагийн Цэдэнбалын хөшөөний нээлт боллоо
Юмжаагийн Цэдэнбалын хөшөөний нээлт боллоо
               Өнөөдөр арванхоёрдугаар сарын 14. Одоогоос  40  жилийн тэртээ энэ өдөр жилдээ дөрвөн сая тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий Монгол-Зөвлөлтийн хамтарсан Уулыня баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлжийг ашиглалтад хүлээн авах ёслолын арга хэмжээ болж байжээ. Энэхүү нээлийн арга хэмжээнд МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал, ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга И.В.Архипов нар оролцсон байна. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хамт олон Гендерекцийн өмнөх талбайд Монгол улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол улсын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын гэрэлт хөшөөг байршуулж нээлтийг нь хийлээ. Хөшөөний нээлтэд аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Цэдэнбалын академи”-ийн гишүүд, Юмжаагийн Цэдэнбалын төрсөн дүү Аюушжав болон үйлдвэрийн уурхайчид, эрдэнэтчүүдийн төлөөлөл оролцож, хүндэтгэл илэрхийллээ. 1978 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр болсон “Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлжийг хүлээн авах цуглаан болж  Орос, Монголын талууд үйлдвэрийн Ашиглалтын үндсэн гэрээнд гарын үсэг зурж байжээ. Улмаар Эрдэнэт үйлдвэрийн нээлтийн үеэр Ю.Цэдэнбал, И.В.Архипов нар Баяжуулах фабрикийн нэгдүгээр тээрмийг залгасан удирдлагын самбарын товчлуурыг дарснаар үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орсон байна.  2016 оны есдүгээр сарын 24-ний өдрийн Монгол улсын Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит болгосон ажээ.
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА