Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Лэди Гага хуримын даашинз худалдан авлаа

Лэди Гага хуримын даашинз худалдан авлаа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Дуучин Лэди Гага хэд хоногийн өмнө дуучин бүсгүй Канадын Торонто хотод тоглолт хийх үеэрээ  ээж Синтия Биссеттийн хамтаар Гага хуримын даашинз худалдаалдаг төвөөр орсон байна. Гэрчүүдийн өгүүлж байгаагаар тэд нэлээн олон тооны загварыг үзэж сонирхсон гэнэ. Иймд хүмүүс дуучин бүсгүй өөрийн сүйт хархүү Тэйлор Киннитэй удахгүй гэрлэх гэж байгаа гэж таамаглажээ. Гага удахгүй хуримаа хийх гэж байгаа гэх мэдээлэл аль өнгөрсөн онд гарсан билээ. Гэвч энэ мэдээлэл одоог хүртэл амьдралд хэрэгжээгүй байна. Дэлгүүрээр хэссэнийхээ дараа Гага твиттер дэх өөрийн хуудсанд “Дөнгөж сая би амьдралынхаа хамгийн лайтай худалдан авалтыг хийлээ. Үүнийг гүйлтийн зам дээр хар тамхи хэрэглэчихээд гүйж байгаатай зүйрлэх боломжтой юм. Бараг түүнээс ч илүү болов уу” хэмээн бичжээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card