Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Анжелина мансуурсан зургийг нь зөвшөөрөлгүй нийтэлсэн сонинг шүүхэд өгчээ

Анжелина мансуурсан зургийг нь зөвшөөрөлгүй нийтэлсэн сонинг шүүхэд өгчээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Холливудын од Анжелина Жоли  өөрийнх нь мансуурсан зургийг нийтэлсэнд ихэд уурлаж хилэгнэн, Их Британий "The Daily Mail" сониныг шүүхэд өгөхөө мэдэгдэжээ. Өдгөө 39 настай Анжелина залуудаа хар тамхи хэрэглэж байснаа огт нууж байгаагүй юм. Тэрбээр энэ тухай хэлэхдээ "Миний мансуурсан зургууд, видео бичлэгийг нийтэлсэн явдал нь хувийн амьдралын нууц, хувь хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн хэрэг. Би ганц биш зургаан хүүхдийн эх. Миний хүүхдүүд өсөн торниж байна. Тэд энэ зургийг үзээд намайг юу гэж бодох уу. Та нар олон уншигчтай болохын тулд нэг гэр бүлийн амьдралыг сүйтгэж болохгүй шүү дээ” гэжээ. Уг бичлэгийг саяхан шүүхээр яллагдсан хар тамхины наймаачин нэгэн эр  энэ бичлэгийг хийсэн гэнэ. Наймаачин эр хэлэхдээ "Тэр миний бараг л байнгын үйлчлүүлэгч байсан. Энэ видео бичлэгийг хийхийг Анжелина өөрөө зөвшөөрсөн" гэжээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card