БААСАН
2025.09.13
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ходоодны хорт хавдраар нас барах тохиолдол сүүлийн гурван жилд буурчээ
Ходоодны хорт хавдраар нас барах тохиолдол сүүлийн гурван жилд буурчээ
[sgmb id="1"]       Орхон аймагт 50-аас дээш насны иргэд ходоодны хорт хавдраар өвчлөх нь ихэссэн тул аймгийн ЗДТГ-аас “Эрүүл Эрдэнэт хүн” аяныг нэг жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой 100 иргэнийг ходоод, улаан хоолойн дуранд үнэ төлбөргүй хамруулах зорилт тавьсанаас өнөөдрийн байдлаар 60 гаруй хүнд үзлэг, шинжилгээ хийгээд байна. Орхон аймагт  ходоодны хорт хавдраар өвчлөгсдийн тоо их байгаа ч сүүлийн гурван жилд нас баралт буурсан гэнэ. Энэ нь урьдчилан сэргийлэх үзлэгийг эрчимжүүлсэнтэй холбоотой ажээ. Мөн аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Эмч”, “Багш,” “Ач санах” дэд хөтөлбөрийн хүрээнд эмч, багш, ахмадуудыг үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээнд хамруулсан нь хорт хавдарыг хожуу үед нь илрүүлэх тохиолдол буурсан байна. “Эрүүл Эрдэнэт хүн” аяны хүрээнд мөн  эрсдэлт бүлгийн 1000 хүнийг элэгний эхо үзлэг, оношилгоонд хамруулахаас өнөөдрийн байдлаар  600 гаруй хүн хамрагдаад байна. Үүний үр дүнд элэгний вирустай иргэдийн мэдээллийн сан бүрдэж,  элэгний хорт хавдартай 6 иргэнийг илрүүлж эмчилж байна. Харин уушгиний  сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх зорилгоор,  амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой 500 иргэнийг цээжний рентгэн зураг авахуулах үзлэгт хамруулахаас 200 гаруйг нь үзэж, оношилжээ. Үүний үр дүнд  сүрьеэгийн 4 тохиолдол бүртгэгдэж, сэжигтэй тохиолдлуудыг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулсан байна. Элгийг өвчлүүлж буй гол шалтгаан нь В,С вирус байна. Уг вирус нь бэлгийн замаар дамжиж халдварлах нь нэмэгдэж байгаа тул өсвөр үе, залуучуудад бэлгийн замаар дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтуудыг зохион байгуулж байна. “Эрүүл Эрдэнэт хүн” аяны гол зорилго нь Орхон аймагт зонхилж буй элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдар, уушгиний сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчнүүдийг бууруулахад чиглэгдэж байгаа юм.
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА