ТЕНДЕРИЙН УРИЛГА
Тендер шалгаруулалтын нэр: БОЭТөвийн Сүрье сэтгэцийн тасгийн засварын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ОР-43/2018
Огноо:2018-03-23 өдөр
Орхон аймгийн ЗДТГ нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “БОЭТөвийн Сүрье сэтгэцийн тасгийн засварын ажил” ажил хийх тухай ЦАХИМ тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү нээлттэй тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул (www.tender.gov.mn) хаягаар цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.
Тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /Тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын хувьд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын нийлбэрийн дундаж нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.
Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувьтай тэмцэх хэмжээний түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон зээл авах боломжтой байх
Сүүлийн 2 жилийн аль нэгэнд санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас багагүй хэмжээний ижил төстэй ажлыг нэг удаа гүйцэтгэсэн байх
Шаардагдах тусгай зөвшөөрөл: Барилгын яамны
2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт
2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
Тендерийн хамт төсөвт өртөгийн 2%-тай тэнцэх хэмжээний тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2018 оны 04 сарын 23-ны өдрийн 09:00 цаг-аас өмнө www.tender.gov.mn сайтаар орж өөрийн аж ахуй нэгжийн цахим гарын үсэг, хувийн нууцлалын кодоор нэвтэрч www.tender.gov.mn сайтаар дамжуулан цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 04 сарын 23-ны 09:30 цагт Орон нутгийн өмчийн газрын Сургалт мэдээллийн танхимд нээнэ.
Орхон аймгийн ЗТДГазар, Нутгийн удирдлагын ордон
1 давхар 114 тоот өрөө, мэргэжилтэн М.Батнягт
Е-шуудан: batnyagt_et@yаhoo.com, Утас:70358570[sgmb id="1"]